Кибер тагнуулын салбарт ОХУ, БНХАУ тэргүүлдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

АНУ-ын Сөрөх тагнуулын газраас кибер тагнуулын байдлын талаар илтгэл гаргалаа. Илтгэлд АНУ-ын компаниуд БНХАУ, ОХУ-ын кибер довтолгоонд хамгийн их өртдөг хэмээн дурджээ. Сөрөх тагнуулын газрын дарга Роберт Брайант кибер тагнуул нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд маш их хохирол учруулж байгаа талаар дурдсан байна. Вашингтон дахь АНУ, ОХУ-ын ЭСЯ дээрх мэдэгдлийг няцаасан байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 2015 онд 100 компани БНХАУ, ОХУ-ын хакеруудад мэдээллээ алдсан болохыг тогтоожээ. Ийм төрлийн тагнуулууд нь технологи, худалдааны нууцыг хамгийн ихээр сонирхдог байна. Кибер гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцэх олон улсын чуулган Лондон хотод үргэлжилж байгаа. Чуулганд оролцогчид кибер гэмт хэргтнүүд дансны аргаар мнгө залилдаг байсан бол одоо аллага ч хийдэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Вирусын эсрэг программ зохион бүтээгч Е.Касперский “Кибер аллага бол бодит зүйл” гэж мэдэгдсэн байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top