Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн дахин давтагдашгүй амжилт үзүүлэв

2017 оны 04 сарын 27

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж, жин тус бүр аваргууд тодров. Хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан боллоо.

Охидын 56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, өсвөр үеийн УАШТ-д таван жил (2013-2017 он) дараалан түрүүлж, дахин давтагдашгүй амжилтын эзэн болсон юм. Хөвгүүдийн 46 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Э.Төгсжаргал хошой аварга болсон бол 54 кг-д ТСБТСДуС-ийн Б.Буянтогтох, 63 кг-д Баянхонгор аймгийн Э.Бямбадорж, 76 кг-д “Алдар” спорт хорооны Ц.Эрдэнэчулуун, 100 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Б.Энх-Оргил, охидын 38 кг-д Архангай аймгийн Г.Оюундарь, 43 кг-д Чингэлтэй дүүргийн А.Энхзул, 49 кг-д Сэлэнгэ аймгийн Д.Отгонжаргал, 65 кг-д “Женко” клубийн Д.Түмэнхүслэн нар анх удаа түрүүлэв. Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 47, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 46 оноогоор удааллаа.

Охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60, Мягмаржав, Батзориг дасгалжуулагчтай Архангай аймаг 57, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 50 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд өсвөр үеийн багийн УАШТ болно. Багийн тэмцээнд хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний найман байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.


Хоёр дахь өдрийн дүн:
Хөвгүүдийн 46 кг (46 бөх): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Мегастарс) 2. Э.Сумъябазар (Багахангай дүүрэг) 3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), Л.Мөнхтөр (Увс)
54 кг (45): 1. Б.Буянтогтох (ТСБТСДуС) 2. О.Түвшинжаргал (Өвөрхангай) 3. Б.Дашзэвэг (Багахангай дүүрэг), О.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
63 кг (40): 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хан-Уул дүүрэг), М.Тэмүүжин (Соёмбо)
76 кг (28): 1. Ц.Эрдэнэчулуун (Алдар) 2. Т.Бөхчулуун (Хөх эрчис) 3. М.Билгүүтэй (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Балжинням (Сэлэнгэ)
100 кг (19): 1. Б.Энх-Оргил (Дархан-Уул, Мегастарс) 2. Б.Баяржавхлан (Өвөрхангай) 3. Б.Очирсуурь (Аварга дунд сургууль), П.Цэвээнжав (Увс)
Охидын 38 кг (10): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. Г.Дэлгэрмаа (Чингэлдтэй дүүрэг), Б.Номун (Женко)
43 кг (11): 1. А.Энхзул (Чингэлтэй дүүрэг) 2. А.Отгонзаяа (Дархан-Уул, Мегастарс) 3. Т.Энхжин (Алдар), Б.Дэлгэрсүрэн (Баянхонгор)
49 кг (29): 1. Д.Отгонжаргал (Сэлэнгэ) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор), Ж.Загарсүрэн (Өвөрхангай)
56 кг (26): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Шинэзул (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Болортуяа (Баянзүрх дүүрэг), Б.Майцэцэг (Алдар)
65 кг (26): 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. П.Буянжаргал (ТСБТСДуС), Б.Саранчимэг (Орхон, Ирээдүйн одод)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top