Ц.Гарамжав гүтгэх заалтад тусгасан торгуулийн хэмжээг нэмэх саналаа татлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд торгуулийн хэмжээ хэд хэдэн заалтад нэмэгдсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Гүтгэх заалттай холбоотой торгуулийн хэмжээг иргэнд 10 сая, албан байгууллагад 100 сая хүртэл болгон нэмэгдүүлсэнд хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав өчигдөр хуульд оруулсан заалтаа татаж авч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Гүтгэх заалттай холбоотойгоор торгуулийн хэмжээг нэмэх санал гаргаснаа татан авч байгаагаа мэдэгдье” гэсэн юм. Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: УИХ-аас өнгөрсөн 26 жилийн хугацаанд 240 хууль батлан гаргахдаа өөр хоорондоо маш их зөрчилтэй хууль баталсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдсан байхад түүнээсээ давсан салбарын хууль бас батлагдсан. Тухайлбал, Татварын багц хуулиар татварын хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх хэмжээнээсээ хэтэрсэн байсан учраас нэг хууль болгож, төрөлжүүлж нэгтгэснээр өөр хоорондоо зөрчилдөхгүй болно” гэсэн юм.  

Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2017 оны 04 сарын 30

Уг нь зөв санаа шүү дээ ард түмэн үнэн мэдээлэл авах эрхтэй биздээ

0  |  0
Үнэн(103.57.95.239) 2017 оны 04 сарын 30

Энэ авгай Монполимет компаниараа бондын мөнгөнөөс завшсан учраас түүнийг нь мэдээлсэн байгууллага, хүнийг ингэж хатуу шийтгэхийг хүсч байна.

0  |  0
Сонгогч(103.229.122.55) 2017 оны 04 сарын 29

Ажаагаа дахин дахин сонгоноо

0  |  0
марзан (150.129.143.100) 2017 оны 04 сарын 29

марзан эмийг 100саяаар торго

0  |  0
зочин(66.181.189.124) 2017 оны 04 сарын 29

мөнгөөр улс төрд орж ирсэн юмнууд хэвлэлээс айхгүй яахав?

0  |  0
unshigch(103.229.120.73) 2017 оны 04 сарын 28

ene heden zahialgaar gutgegchdees yunaas ni aidag bainaa. buruu yum hiihgui bol torgohgui shuudee

0  |  0
Би(66.181.184.34) 2017 оны 04 сарын 28

Буруу юм хийддэгүй хүмүүс хэвлэлээс айх ёсгүй.харин хууль зөрчидөг хүн хэвлэлийг хааж бооно.яагаад өөрийхөн муу муухайг бичнэ гэж

0  |  0
But(103.26.192.186) 2017 оны 04 сарын 28

Юун ч аймхай юм билээ дэ. Гүтгэлэгийн чанга шийтгэх хэрэгтэй шүү дэ. Харин гүтгэлэг мөнүү гэдгийг л чанга тогтоодог байх нь чухал. Юуэ ч аймхай юм дээ.

0  |  0
х(124.158.109.140) 2017 оны 04 сарын 28

тэнэг тэнэг авгай чавганц

0  |  0
МОНГОЛ ХYН(202.9.40.72) 2017 оны 04 сарын 27

ЭНЭ АВГАЙ ЕЕРЕЕ УИХ- н ГИШYYНЭЭСЭЭ ТАТГАЛЗ!!!! ЧАМ ШИГ ДУРАК МОНГОЛЫН АРД ТYМНИЙ АМНЫ ЗУГАА БИШ!!!!

0  |  0
аdmin(66.181.191.59) 2017 оны 04 сарын 27

Buh idej uusan bolon idsen iig ilj barimchlad zogsohgui bvh ed hurungu n huraaj awad ter or shire oorsdoo dartsgaaa yah leer ee ard irged tednii edsen mongo n tatwar gej tuldiiin yu soloirood bgn bid ymar neg negnee chireh gj amidraad bga yu az jargaltai amar taiwan amidarmaaar bn irgvv malnuud garchaad ajllaa hiij chadahgui bga bol hurdan zaigaa tawij ug hiih zaluus eh bn a . Yaaj l hurdan idej amidrahuu l gj bodson malnuuud n bhiin ene vr hvvhdvvdee yaj amidrah buleee gj bodoh setgeltei hvn ochuuhen ch alga daaa araichdeee gutarch bn shdee tatwar aa uguhuu bolitsgoooyldioii

0  |  0
tan(139.5.218.180) 2017 оны 04 сарын 27

Ene avgain tolgoid uur orj ireh ym algyy.....

0  |  0
Иргэн(202.179.24.172) 2017 оны 04 сарын 27

Монголын хууль эрх мэдэлтнүүдэд хэзээ ч үйлчлэхгүй. Хуулийг чангатгана гэдэг бол жирийн иргэдийг ална гэсэн үг

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 04 сарын 27

Энэ хуулийг чангатгах юм бол эрх мэдэлтнүүд харин ард иргэдийг яаж ч гүтгэж, басамжилж чадна даа.

0  |  0
Top