Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 30

 НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн  улс орнууд өнөөдөр дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг байна. 

Хамгийн анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэж иржээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Монгол Улсад энэ өдрийг 2008 онд Хүүхдийг ивээх сангаас санаачлан Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдрийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. 

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top