“Алтан агсарга” наадмыг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 30

 Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Лувсанданзанжанцан судлал төв зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх “Алтан агсарга” нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ.

Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбаруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүийн үйл ажиллагааг нь дэмжин тэтгэх, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбарууд дахь дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлж дэмжих юм байна. Мөн нийгэмлэгээс олон улсын монголсудлалын холбооны үйл ажиллагааг дэмжин, чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтэдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх ажээ.

Оюун гэгээрлийн Алтан агсарга наадмын Монгол тулгатаны Урлагийн их наадмыг Б.Лхагвасүрэн Н.Жанцанноров Д.Сосорбарам нар зохион байгуулах юм. Олон улсын Монгол судлалын их хурлыг Доктор С.Чулуун, “Женко” Х.Баттулга, Монгол тулгатаны бөхийн их наадмыг Сумо бөхийн 68 дахь их Аварга Д.Дагвадорж.Олимпийн аварга Н.Түшинбаяр нар зохион байгуулаа ажээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top