Гэрлэхээсээ өмнө АНХААР

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 30

Гэрлэлтээс өмнө заавал хийж үзсэн байх ёстой зүйлс гэж урьд өмнө нь сонсож байсан уу? Тийм зүйлс бас байдаг байх нь ээ. Насан туршийн ханиа сонгохын өмнө доорх зүйлсийг мэдэрч, хийж үзсэн байх шаардлагатай гэнэ.

ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ШАРХЛУУЛАХ

Хэтэрхий улиг болсон мэт сонсогдож болох ч харамсалтай нь үнэн. Өмнө нь сэтгэлээ шархлуулж, салж үзсэн байх нь цаашдын харилцаанд сургамж болдог.

ҮЕРХЛИЙНХЭЭ АЛДААНААС СУРАЛЦАХ

Таны өмнөх харилцаа асуудалгүй байгаагүй болоод л өмнөх гэх нэрлэгдэж байгаа байх. Тэдгээр харилцаанд таны зүгээс ямар алдаа дутагдал байсан, найз бүсгүйд ямар дутагдал байсан талаар харилцан ярилцаж бие биедээ зөвлөгөө өгнө гэдэг сайхан санаа шүү.

НЭГЭЭС ОЛОН УДАА ДУРЛАХ

Таны амьдралын туршид ямар төрлийн харилцаа, ямар зан чанартай хүн танд түшиг болж чадахыг танихын тулд ганц удаа дурлах хангалтгүй. Нэгэнт бүтэхгүй хайрын араас ганцхан тэр л надад зориулагдсан гэх өрөвдмөөр бодлоор өөрийгөө хучих хэрэггүй. Тиймээс ч анхны хайр бүтдэггүй гэдэг үг үнэний ортой ч байж болох юм.

БУСДАД ИТГЭЖ СУРАХ

Хайр дурлалын харилцаанд бие биедээ итгэж чаддаг байх нь хамгийн чухал. Хамгийн чухал шүү… Сүйг тавиагүй байх үедээ ч түүнд итгэж чадахгүй байвал хэрхэн цаашид насан туршдаа хамт байх билээ.

ГАНЦААРАА БАЙЖ СУРАХ

Хүн ганцаараа байхдаа л хамгийн тухтай байдаг. Хайртай хүнтэйгээ хамт байх сайхан ч үргэлж хамт байх боломжгүй. Ганцаараа байж дотор хүнтэйгээ ярилцах нь өөрийгөө илүү таних боломж олгодог.

БОДИТ БАЙДЛЫГ ХАНГАЛТТАЙ МЭДДЭГ БАЙХ

Эрүүл мэнд, санхүүгийн байдал, боловсрол, чадвар зэрэг бүхий л зүйлийг хоорондоо ярилцаж бие биенээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Гэрлэлтийнхээ дараа гэнэт гарч ирсэн их өрийг хамтдаа дарах хэрэг ч гарч ирж магадгүй.

ХЭН НЭГЭНТЭЙ АМЬДАРЧ ҮЗЭХ

Хамт байх, хамт амьдрах гэдэг тэс өөр ойлголт. Энэ хоёр ойлголтын дунд маш том ялгаа бий. Гэрлэлтээсээ өмнө 5 жил үерхэж, 2 жил амьдарч үзээд салсан хос ч байдаг юм шүү.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭД ЦАГ ГАРГАХ

Ирээдүйн эхнэртэйгээ амьдралаа бүтээнэ, хамтдаа бүхнийг “тэг”-ээс эхэлнэ гэж боддог эрчүүд цөөнгүй. Гэхдээ өөртэйгөө ажиллаж үзсэн, юу хийж чадах, хэрхэн амьдралаа босгохоо мэддэг болсон цагтаа гэрлэлтийн тухай бодох нь танд хялбар байх болно.

ХҮҮХДҮҮДТЭЙ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨХ

Хүүхдүүдтэй цагийг өнгөрөөхөд ирээдүйд, гэр бүл болсныхоо дараа хэзээ хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа мэдэхийн зэрэгцээ өөрийн хүүхдээ хэрхэн зөв өсгөн хүмүүжүүлэхэд ч суралцах болно.

ЯАГААД ГЭРЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГААГАА ТУНГААН БОДОХ

Гэрлэлт тухайн үеийн сэтгэл хөдлөлд тулгуурласан гаргасан шийдвэр байх нь цөөнгүй. Та түүнд үнэхээр хайртай юу? Эсвэл тэр танд үнэхээр хайртай юу? Та сайхан хослол өмсөж, нүсэр хурим хийхийг хүссэндээ юу? эсвэл хөгширч байгаа учраас л хурдхан гэрлэхийг хүссэндээ ч байж болох юм. Шийдвэр гаргахаасаа өмнө шийдвэрийнхээ мөн чанарыг сайтар тунгааж үзээрэй.

ЭХНЭР БОЛОХ ХҮНЭЭ БАЙГААГААР НЬ ХАЙРЛАХ

Бусдыг таны төлөө өөрчлөгдөнө хэмээн найдах хэрэггүй. Төгс хүн гэж хорвоо дээр байдаггүйтэй адил ирээдүйн хамтрагчийнхаа сул болон давуу талыг хүлээн зөвшөөр.

ГЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА ХҮНИЙХЭЭ НАЙЗУУДТАЙ УУЛЗАХ

Найзаар нь хүнийг таньж болдог шиг ямар төрлийн хүмүүстэй дотно нөхөрлөж байгаагаас шалтгаалан тэр үнэхээр таны амьдралд түшиг болж чадах хүн мөн эсэхийг хялбархан мэдэж болно.

ХУРИМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ХҮНИЙХЭЭ ГЭР БҮЛТЭЙ УУЛЗАХ

Та ирээдүйн эхнэр болох хүнтэйгээ гэрлэхээс гадна тэдний гэр бүлийг ч өөрийн гэр бүлээр сонгож байгаагаа санах хэрэгтэй. Түүний гэр бүлтэй таарамжтай байж чадахгүй бол ирээдүйд эхнэртэйгээ таарамжтай байна гэдэг юу л бол. “Урыг нь хархаар Удмыг нь хар” гэдэг ардын үг бий.

ӨӨРИЙГӨӨ ТАНИХ

Энд мэдлэг чадварын тухай бус өөрийнхөөрөө байх тухай яригдаж байна. Хэрэв та хаана ч явсан өөрийнхөө байгаагаар байж чадахгүй, очсон газар, уулзах хүн бүрээс шалтгаалж ялгаатай дүрийг бий болгож явдаг бол ямар төрлийн хүнтэй ирээдүйд хамт байхыг хүсэж байгаагаа ч мэдэж чадахгүй.

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖ СУР

Бид үе үе алдаа гаргадаг. Эр хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд хангалттай нас биед хүрсэн хүмүүс. Тиймдээ ч уучлалт гуйж чаддаг байна гэдэг ухаантай хүний шинж юм шүү.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.23) 2017 оны 05 сарын 01

Боломжийн зөвлөгөө байна залуус уншихад зүгээр шүү ер нь нэг насандаа хамтдаа амьдрах хүмүүс гэдэг чинь нэг хоер энгэр зөрүүлээд өнгөрөхтэй адил биш тийм бие биенээ их сайн мэдэх нь их чухал

0  |  0
Top