Хятадын саятнуудын цагаачлах хүсэл нь нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 30

 "Bain & Co", "China Merchants Ваnк"-ны гаргасан судалгаанд Хятадын саятнуудын 47  хувь нь гадагшаа гарах хүсэлтэй гэж тогтоогджээ.

Хятадууд 15 сая ам.доллараас их хөрөнгөтэй болоод л голдуу гадаадад амьдрахыг эрмэлздэг аж. Учрыг нь судалгаанд саятнуудын хариулснаар Хятадын төрийн бодлого баячууддаа илүү хатуу ханддаг. Нэг жишээ нь өнгөрсөн онд "GOME"-ын захирлыг хахууль авсан хэргээр 14 жилийн ял, 88 мянган ам.доллароор торгожээ. Жирийн иргэдтэй харьцуулахад Хятадын баячууд хэрэгт орооцолдвол илүү олон жилээр ял оноож, торгодог. Мөн Хятадын сургалтын тогтолцоо тааруутай холбоотой гэнэ. Тиймээс саятнууд нь хүүхдүүддээ илүү сайн боловсрол олгохын тулд ийм сонголт хийдэг гэжээ.

"Bain &Со Жонсон Чнга" компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал "Хятдадын баячуудын тоо эдийн засгийн эрчимтэй хөгжил, хүн амын амьдрал дээшилж байгаатай холбоотойгоор сүүлийн үед нэмэгдэж байгаа" гэжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад Хятадын баячуудын тоо 90 мянгаар нэмэгджээ. Энэ онд баян чинээлэг хэсгийн актив нь 2.7 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарсан байна.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bingo(182.160.36.7) 2017 оны 04 сарын 30

goyo umoo,tur zasgiin sain bodlogo iim bdag um bn teheged 3 han saya huntei mongol ichij ,gutarch uhmeer umaa

0  |  0
Jungo(202.9.41.126) 2017 оны 04 сарын 30

Mongoliig toohguiee

0  |  0
Top