Кейт Уинслет тэрбумтан Р.Брэнсоны ээжийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 30

“Титаник” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин бүсгүй Кейт Уинслет бизнесмэн Ричард Брэнсоны ээж 90 настай хөгшнийг гал түмрийн аюулаас аварчээ.  Түүгээр тогтохгүй ойр дотны 19 хүнийг шатаж буй байшингаар гарган аварч чаджээ. Жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамт бизнесмэний Карибын тэнгисийн Неккер аралд орших “Том байшин” нэртэй харшид байрлаж байсан юм байна. Аврагдсан хүмүүсийн дунд  Кейтийн хоёр хүүхэд, Р.Брэнсоны охин, 90 настай ээж нь байсан аж. “Virgin Group”-ын эзэн Ричард Брэнсон нь Неккер арлыг 1980 онд худалдаж авч байжээ.

 

С.Төгөлдөр     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top