Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

2017 оны 05 сарын 05

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат нарт тус газарт ажиллах ажлын чиглэлийг  танилцууллаа. Ажлын хэсгээс тус газрын  албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үр дүнгийн талаар болон хувийн сонирлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн чиглэлээр практикт гарч буй нийтлэг, зөрчил дутагдлын талаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсэг нь Улсын Их Хурлаас 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө сурталчлах, уг хөтөлбөрийг нийтийн тээврийн салбарт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, авлигын эрсдлийн үнэлгээ хийх бөгөөд  авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top