С.Гантогоо: Энэ удаа С.Жавхланг дуурайх ёстой ч яг үнэндээ энэ дүрээ үзүүлэх эсэхээ ч мэдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 05

 “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн дүрд хувирах юм.

-Яг түүн шиг” шоунд оролцож буй сэтгэгдлээ  бидэнтэй хуваалцана уу. “Шоунд оролцооч” гэдэг санал анх ирэхэд хэрхэн хүлээж авав. Өөрийг тань сонгох болсон шалтгаан нь юу байсан бол?

-Саналыг  сонсоод маш гайхсан, анхандаа итгээгүй. Солонгос улсад гаргаж буй өчүүхэн амжилтыг минь үнэлж  шоуны оролцогчдын нэгээр намайг  сонгосон болов уу гэж бодож байна. Саналыг шууд хүлээж авах гэхээсээ илүүтэй  Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах уу  гэдгээ  хамгийн түрүүнд бодсон.   Мэдээж нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш  баяртай байгаа. Эгэл жирийн  Монгол залуу эх орноо сурталчилж, Солонгост урлагийн байгууллагад ажиллаж байна гэдгийг нь тодорхой хүрээллийн хүмүүс мэддэг байсан юм билээ. Ялангуяа Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй, алдартай  нэвтрүүлэгт оролцсон нь хүмүүст их хүрсэн болов уу.

-Шоуны бэлтгэл ажил, дүрээ  бэлдэх гээд  л маш завгүй ажиллаж байна уу?

-Тийм ээ. Солонгост үйлдвэрт ажиллаж байснаас ч илүү ачаалалтай байна. /Инээв/ Аав, ээжийн олон охид, хөвгүүдийн адил гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс Солонгос улсыг анх зорьж байлаа. Зорьсон ажил маань ч талаар болоогүй. Дүү нар маань   ч  одоо ажил төрөлтэй болж амьдрал маань ч сайжирч байна.  Таван жилийн турш Солонгост гэрээгээр ажиллаж дуусаад дүү нартайгаа утсаар ярьж “Ах нь одоо өөрийн замаа хөөлөө, ахын үүргээ гүйцэтгэсэн” гэж хэлээд л урлагийн амьдрал руугаа орсон доо.  Тухайн үед дуучин шалгаруулж авна гэсэн зарыг фэйсбүүкээс хараад бүртгүүлээд улмаар тэнцээд маш их урам зоригийг авсан. Урлаг гэдэг их айлын үүдийг энэ уралдаан нээж өгсөн гэж хэлж болно. Үйлдвэрт таван жил ажиллаж байгаад  мөрөөдлийн ажлаа хийнэ гэдэг юутай  ч зүйрлэшгүй гоё мэдрэмж.  Дуу гэдэг зүйл миний зүрх сэтгэлд багаас маань байсан болохоор урлагийн хүн болно гэсэн нууцхан хүсэл маань үргэлжид байсан. Яах ч аргагүй амьдралын шаардлагаар урлагаа түр орхисон ч гэлээ хожмоо мөрөөдлөө биелүүлж чадсан. Харанхуй үйлдвэрт, аюултай нөхцөлд ажиллаж байсан жирийн монгол залуу Солонгосын хамгийн алдартай шоунд орж,  алдартай хүмүүстэй нэг тайзнаа  гараад өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсныг нуух юун. Энэ бүхэн маш их хөдөлмөр, хүчин чармайлтын л үр дүн.

 


 

-Дуулахыг нь хараад үйлдвэрийн эзэд нь гайхсан  л байхдаа.

-Гайхахаар барах уу. Хаана ч  очсон, сайн муу хүмүүсийн аль аль нь байдаг хойно үйлдвэрийн эзэд маань “Хурдан ажлаа хий” гэдэг ч юм уу янз бүрийн нөхцөл байдал зөндөө л гардаг байсан. Тэр тусмаа Монголчуудыг дорд үзэж та нар юу чадах юм гэсэн хандлагаар хардаг. Тэр бүрт нь би хэрэлдэж муудалцахгүй ч гэсэн үзэл бодлын зөрчилдөөн их гарна. Би энэ ажлыг насаараа хийхгүй түр зуурын хугацааных гэж өөртөө байнга хэлдэг байсан.  “Оддын хаан” нэвтрүүлэгт орсны дараа үйлдвэрийн захирал над руу залгаад "Манай үйлдвэрт од ажиллаж байсан юм байна штээ, үйлдвэр дээрээ ирээрэй, хоолоор дайлна гэж хэлж байсан" юм.   Монголчууд юу чаддаг юм гэдэг тэр дорд үзлийн хариуг өгсөн дөө. /Инээв/  Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.

 


 

 

-Сайн явахад найз олон, саар явахад дайсан олон гэдэг байх аа?

-Тийм шүү. Үйлдвэрийн эзэн яг ийм зан гаргасан  байгаа биз.

-Шантрах үедээ эргээд босох эрч хүчийг юунаас авдаг байв?

-Алдартнуудын хэлсэн онч мэргэн үгс намайг  байнга хөглөдөг байсан. Одоо ч мөн адил.  Ялангуяа  аав, ээжийнхээ захиас сургаалийг дотроо би байнга санаж явдаг. Өглөө босонгуутаа онч мэргэн үг эсвэл амьдралд ойр сургаал үгсийг уншаад дадчихсан. Түүнийгээ ч бусдадаа хуваалцах үүднээс фэйсбүүктээ байнга оруулдаг байсан. Нэг өдөр оруулахаа мартчихсан чинь найзууд маань "Гоё үгээ яагаад оруулахгүй байгаа юм бэ гэж" асууж байсан шүү. Эерэг зүйлийг бусдад түгээж харилцаа үүсгэнэ гэдэг амьдралд хүртэх сайхан мэдрэмжүүдийн нэг юм билээ.

 С.Гантогоогийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Шоу нэвтрүүлэгтээ бэлдээд тун завгүй өдрүүд өнгөрч байна. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байна гэдэг байх аа. Энэ үг надад яг таарах ч юм уу.  Илүү ажилламаар байна, унтмааргүй байна.  Ядарсан ч гэсэн түүнээсээ аз жаргал, кайфыг мэдэрч байна.  Шоу нэвтрүүлэгт  ялах гэхээсээ илүүтэй өөрөөс гарах бүхий л боломж нөөцөө дайчлан гаргаж, оногдсон дүрээ төгс гаргахын тулд  асар их хичээж байна. Намайг Солонгост уран бүтээлээ гаргадаг гэдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон болохоор анх сонжсон байдалтай хүлээж авсан гэх үү дээ. Энэ нь ч надад мэдрэгдэж байсан. Анхны дугаарт үнэгний хувцас өмсөөд дуулахад үзэгчид маань хэрхэн хүлээж авах бол гэх их айж байсан. Санасныг бодоход гайхалтай хүлээж авсан шүү.

 


 

-Өөрт оногдсон ажил ч бай, дүр ч  бай тэр бүхнийг  тултал хийхийг хичээдэг хөдөлмөрч зан нь харагддаг л даа. Энэ байдал чинь бусдад илүүтэй таалагдаж байх шиг? Тэр тусмаа эмэгтэй хүний дүрд хувирна гэдэг маш их хөдөлмөрийг шаардсан болов уу.

-Анхандаа яагаад надад эмэгтэй дүр оногдоод байна аа гээд л  шантармаар үе байсан. Эмэгтэй дүрийг гаргахад  үнэхээр хэцүү. Гэхдээ би бууж өгөөгүй. Өөдрөг үзэл бодол  маань дотроос өдөөж өгсөн. Бусдын хийж чаддаг зүйлийг би яагаад чадахгүй гэж гээд л . Харин ч өөрийгөө өөр өнцгөөс харах боломж олдсон. Өөрөөсөө гарах нөөц бололцоог илүү олж харж чадсан. Би өөрийн нөөц бололцоогоо аль хэдийн ашиглачихсан гэж бодож байсан бол үгүй байсан юм билээ. Өөрийнхөө төсөөлснөөс ч илүүг хүн хийж бүтээж чаддаг юм байна гэдгийг мэдэж авч байна. Магадгүй чи ч гэсэн өөрийнхөө нөөц бололцоог гаргаад дууссан гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш шүү. Хичээвэл бидний дотор асар их нөөц бололцоо нуугдаж байдаг юм байна. Энэ шоу магадгүй надад энэ бүхнийг сэрээж өгсөн. Мөн бүжгийн багшдаа баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Мөн нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчиддаа баярлалаа. Нэг дүрийг гаргахын тулд ард нь 100 гаруй хүний хөдөлмөр шингэдэг. Энэ олон хүний хөдөлмөр зүтгэлийг үгүй хийх эрх надад байхгүй. Нөгөө талаас үзэгчид маань энэ шоунд дуртай учраас  гоё зүйлийг  үзүүлчих юмсан гэдэгт  хичээж байгаа.

 


 

-Шоуны үеэр эмэгтэй хүний ертөнцөөр хэсэгхэн ч гэсэн аяллаа.  Эмэгтэй хүний тухай ямар сэтгэгдэл төрж байв?

-Эмэгтэй хүнийг  өмнөхөөсөө илүүтэй маш ойлгодог болсон гэх үү дээ. Тэмдэглэлт баяр аль эсвэл болзоондоо  сайхан болж очихын тулд эмэгтэй хүнээс  ямар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр гардаг юм гэдгийг ойлгосон. Сайхан харагдана  гэдэг асар их хөдөлмөрийн үр дүн юм байна. Би хоёр охин дүүтэй. Тэднийгээ илүүтэй ойлгодог болсон шүү.

-Солонгос болон Монгол уран бүтээлчдийн хооронд ялгаа их байдаг байх. Та үүнийг харьцуулж харсан болов уу?

-Монголын урлагийн ертөнцтэй мэдээж харьцуулж харалгүй л яахав. 10 жил Солонгост амьдарч байгаад Монголынхоо урлагт  маш богино хугацаанд орж ирлээ. Хүндэлдэг, үлгэр жишээ авдаг хүмүүстэйгээ шоунд хамт оролцож байгаадаа баяртай байна. Намайг  хүндэлж, чадахгүй, мэдэхгүй зүйлсийг тэд маань хэлж үргэлж дэмжиж байдаг. Ялгааны тухайд яривал, Солонгосын урлагт хүндэтгэл маш чухал байдаг. Чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан  л бол тухайн хүнээс чи ах байсан ч гэсэн хүндэтгэлтэй хандана.  Монголд  бол найзын дундаа байдаг талтай юм уу даа.  Энэ нь мэдээж муу зүйл биш л дээ. Харин ч илүүтэй ойлголцол, итгэлийг төрүүлнэ. Хүндлэлийг бусдад өгч байж л өөрөө хүртэнэ гэдэг шүү дээ. Хүний хайрыг, итгэлийг татна  гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг болов уу.

 

-Шоунд оролцсноор С.Гантогоогийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Од болчих юмсан, нэр хүндтэй болох юмсан гэж би боддоггүй. Зөвхөн хийхийг хүсдэг зүйлийнхээ төлөө л хөдөлмөрлөж байна. Ер нь хүн дуртай зүйлийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж, чадвал амжилтад хүрдэг юм билээ.  Дуу, бүжиг, тайзгүйгээр  би амьдралаа төсөөлж чадахгүй. Дуртай зүйлдээ хүн тууштай хөдөлмөрлөдөг шиг намайг хүндэлдэг хүмүүсийн урмыг хугалахыг би хүсэхгүй. Цаашид маш их хичээх болно. Өчүүхэн авъяасаараа дамжуулж залууст зөв үлгэр дуурайлалыг хүргэх юмсан гэж маш боддог. Миний өнгөрсөн амьдрал тийм ч  дардан  шулуун байгаагүй ээ.  Хэл, ус мэдэхгүй, таних ч хүнгүй  хүний газар шантармаар үе надад бишгүй олон байсан. Гэлээ гээд би амьдралд бууж өгөөгүй, өдөр бүр хөдөлмөрлөсөн. Магадгүй өнөөдөр энэ бүхнийхээ үр дүнг бага ч болтугай хүртэж байгаа болов уу. Миний нүүр номын хуудсанд нэг л сайхан зургууд байж магадгүй. Гэтэл цаанаа бол тийм биш ээ. Аливааг өнгөцхөн харж дүгнэх гэхээсээ илүүтэй бага ч гэсэн дотор тал руу нь  орж харахыг хичээгээрэй залуусаа. Харагдах байдлаар нь яарч бүү дүгнэлт хий гэдгийг л хэлмээр байна.

 


 

нээмсэглэлийн ард уйтгар гуниг нуугдаж буй эсэхийг хэн ч мэдэхгүй. Инээмсэглэл магадгүй энэ бүхний халхавч болох нь олонтаа шүү.

-Тэгэлгүй яахав. Харагдах төдий өнгөн хэсгийн гоё сайханд нүдээ бүү хуураарай. Хэлэх гээд байгаа энэ санаагаа ч гэсэн урлагаараа дамжуулан хүргэхийг зорьж байна. Урлаг гэдэг  яс үндэс, арьс, өнгө, шашин шүтлэг хэл, ярианаас үл хамааран хүн бүрийг холбож чаддаг агуу зүйл. Хөгжим сонсоод бүгд уйлж, инээж, уярч чаддаг шүү дээ.

Хамтлагийнхан нь болоод Солонгос дахь фэнүүд нь  шоуг нь  үзэж байгаа болов уу.

-Тийм ээ. Үзэлгүй яахав. “Монтант”  хамтлагийн залуус маань шоуг  үзээд маш гайхсан байсан. “Ганаа чи бидэнтэй хамт дуулахдаа ийм байгаагүй мөртлөө энэ авьяасаа нуугаад явж байсан юм уу” гэж хошигнож байсан. Нөгөө талаар шоу маань дэлхийн хэмжээнийх учраас олон улсын найзууд маань бүгд үзэж байгаа. Урмын үгс  байнга ирдэг.

-Шоуны оролцогчдоос өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Тэр сайн, муу гэж онцолж хэлмээргүй  байна. Ард түмэн л үүнийг шүүнэ. Оролцогчид өөрт оногдсон дүрээ гаргахын тулд ямар их хүч энерги, хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг бид өөрсдөө маш сайн мэднэ. Тэднээсээ суралцахаас  гадна эрч хүчийг авч байдаг.

 -Энэ долоо хоногийн дугаарт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхланг дуурайх баззер таарсан шүү дээ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

 -УИХ-ын гишүүн, монгол түмний хайртай дуучин С. Жавхланг дуурайна гэж бодохоор  одоогоор л хүнд санагдаж байна. Би уг нь зохиолын дуу сонсдоггүй хүн шүү дээ. Гэтэл  Солонгост 10 жил амьдрах хугацаандаа яагаад ч  юм  С.Жавхлангийн дуулсан  нутаг ус, аав, ээжийн тухай дуу бүрийг нь их сонсдог байсан.  Сэтгэлд маш хүрдэг гэх үү дээ. Гэтэл энэ удаад  түүний дууг дуулахаар   болсонд  битүүхэндээ эмээж байна. Сонгосон дууныхаа нэрийг нууц үлдээе. Энэ дууг бэлдэхэд  сэтгэл санааны асар их тэвчээр надаас гарч байна. Дууны утга нь  өөрийн эрхгүй гансрал, харуусал төрүүлж,  дуугаа бэлдэж чадахгүй уйлсан тохиолдол ч хүртэл  бий.  Яг үнэнийг хэлэхэд энэ дүрээ үзүүлэх эсэхээ ч хэлж мэдэхгүй байна.  

 


 

-Авьяасыг төрүүлж болох болов уу? Та юу гэж бодож байна вэ?

-Хөдөлмөрийн үр шимэнд төрүүлж болно гэж боддог. Ямар ч зүйлд авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь хамаардаг гэдэг шүү дээ. Зорилгынхоо төлөө тууштай байж чадах юм бол  бид юуг ч  хийж бүтээж чадна. Би өөрийгөө азтай гэж боддог. Аз намайг дандаа ивээдэг. Гэхдээ  зүгээр сууж байгаад азыг хүртээгүй. Тууштай хөдөлмөрлөсөн хүнийг бурхан азаар шагнадаг  юм билээ.

-Эх нутаг. ижий, ааваа санагалзан амьдралын шаардлагаар харийн улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуус олон  бий. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэдээж хүн бүр ямарваа зорилго тээн гадагшаа явсан байгаа. Явсан зорилгодоо эхлээд хүр, дараа нь том зорилго тавьж биелүүл. Биелүүлэх тусам зорилго улам томордог. Зорилгодоо хүрэхгүй байлаа  ч гэсэн  түүндээ хүрэхийн тулд мэдээж хөдөлмөрлөсөн л байж таараа. Энэ бүхэнд шинийг сурч,  чамд сургамж, дадал болж үлдэнэ. Биелэхгүй болов уу гэдгээс бүү санаа зов гэж хэлье даа.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 88 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.187.105.163) 2017 оны 05 сарын 09

bi ene hvniig ogt medehgvi bsan yum. odoo todorhoi hemjeegeer meddeg bolloo. tsaashdiin ajild ni amjilt hvsie

0  |  0
MONGOL(59.153.85.77) 2017 оны 05 сарын 08

DUURIAJ CHADAHGYIL BAISAN SHDEE

0  |  0
Зочин(202.9.40.255) 2017 оны 05 сарын 07

монголчууд ийм л байх чадвартай, өөртөө итгэлтэй байвал зорилгодоо хүрч болно гэдгийг залуучууддаа харуулсан сайхан мөртэй залуу байна. Амжилт хүсье. Чи чадна шүү

0  |  0
Зочин(103.57.92.102) 2017 оны 05 сарын 07

Мундаг залуу байна. Улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье

0  |  0
Bayarmaa(202.70.46.217) 2017 оны 05 сарын 07

Estoi myndag zalyy hvn bvr iim baibal mongol maani ezedteigee l bna da

0  |  0
Uran(202.70.33.242) 2017 оны 05 сарын 06

Yamar mundag bas ih uhaantai zaluu bna. Mongoliin zaluuchuud bugd iim bgaasai.

0  |  0
Munguntuul(139.5.217.131) 2017 оны 05 сарын 06

Zorilgiinhoo toloo tuushtai baih ym bol bid yugch hiij chadna. Uneheer unen helsn bn.

0  |  0
Ariguna(202.9.42.69) 2017 оны 05 сарын 06

Estoi mundag xunleg, aviyaslag saixan xun yumaa. Amidraliinx ni altan shar zam olziitei baij, sanasan buxen ni setgelchlen butej yavag ee!

0  |  0
Ariguna(202.9.42.69) 2017 оны 05 сарын 06

Estoi mundag xunleg, aviyaslag saixan xun yumaa. Amidraliinx ni altan shar zam olziitei baij, sanasan buxen ni setgelchlen butej yavag ee!

0  |  0
Zochin(103.229.122.62) 2017 оны 05 сарын 06

Saikhan yariltslaga uhaalag haruilt

0  |  0
Sunray(202.70.46.237) 2017 оны 05 сарын 06

Xodolmorch hvneec erch xvch, uxaan 2 ymagt ylgarch bdgiim sh de. Chi chadnaa... Amjilt xvcie!

0  |  0
Энхээ(217.214.149.54) 2017 оны 05 сарын 06

Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.

0  |  0
Энхээ(217.214.149.54) 2017 оны 05 сарын 06

Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.

0  |  0
Энхээ(217.214.149.54) 2017 оны 05 сарын 06

Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.

0  |  0
Батхуяг(27.123.214.121) 2017 оны 05 сарын 06

Миний дүү чаднаа дэмжиж байна миниы нутгийн хүүхдүүд зовхи нь өөдөө шүү дээ

0  |  0
болор(59.153.113.65) 2017 оны 05 сарын 06

амжилт хүсье. Ухаалаг залуу бнаа

0  |  0
Чи шүү(202.9.41.83) 2017 оны 05 сарын 06

Маш их дэмжиж бга шүү ухаалаг мундаг дайчин залуугаараа бахархаж байна. Жимиг дуулахад нь нулимасаа гартал инээсэн гоё байсан

0  |  0
zochin(202.70.46.237) 2017 оны 05 сарын 06

Dvvde amjilt xvsie,mundag shv!

0  |  0
Bbb(103.26.194.69) 2017 оны 05 сарын 06

Mundag khudulmurch zalu ta javkhlang duuraij chadnaa amjilt

0  |  0
zochin(66.181.183.155) 2017 оны 05 сарын 05

Goe yariltsalga boljee. Ajil amidrald ni urlagiin zamd hamgaas tom amjilt husie

0  |  0
зочин(202.9.41.144) 2017 оны 05 сарын 05

мундаг юмаа

0  |  0
ghj(202.9.41.66) 2017 оны 05 сарын 05

Unexeer daichin ymiig tultal n xiij zorilgo moroodoldoo unench tuundee tuushtai xodolmorloj chddg ix ulger jisheech xun ymaa. xu er n zorilgodoo xurxiin tuld tuuneesee shantrch butsalguigeer zutgex xeregtei ym bn gdgiig ene yriltslaganaas olj xarlaa.

0  |  0
зочин(66.181.190.30) 2017 оны 05 сарын 05

Мундаг залуу шүү. Энэ үзэл бодол байгаа байдлаасаа өөрчлөгдөж болохгүй шүү. Амжилт хүсье дүүдээ.

0  |  0
zochin(121.88.216.27) 2017 оны 05 сарын 05

anh ajillaj baisan sogoo muulaal ontsgui l gar bna bi ch bas sod udsan anh hel us ajil medehgui baihad so nar uurlaj haraadag baisan tegj baij l ail hel surch baisan daa

0  |  0
Uujgii(27.123.214.113) 2017 оны 05 сарын 05

Ene zaluu uuriiguu olson amidrald suraltssan hun gj haragdsan, magtaj dolignoj bgaam bish zarim zaluus huuhnuud gadaad yavj ireed l yumand handah handlaga ni ers uurchlugduh biye tooh tuhain orni soyoloor busdig deerelheh handlagatai boldog shdee ene zaluu bol jinhene mongol amjilt husie

0  |  0
Гоша(202.70.46.236) 2017 оны 05 сарын 05

Зохиолийн дуу сонслоггүй ч гэх шиг хуцдаг муу шиба вэ

0  |  0
Зочин(27.123.214.120) 2017 оны 05 сарын 05

”Биелүүлэх тусам зорилго улам томордог” ямар гоё үг вэ.

0  |  0
Zochen(58.120.192.39) 2017 оны 05 сарын 05

Nogoo omolztol sanah eej mini ugui ch oromtood togtoh nuur mini shargaltnaa gd duu bhaa ter duu evgui shuu...

0  |  0
Zochen(58.120.192.39) 2017 оны 05 сарын 05

Nogoo omolztol sanah eej mini ugui ch oromtood togtoh nuur mini shargaltnaa gd duu bhaa ter duu evgui shuu...

0  |  0
Zochen(58.120.192.39) 2017 оны 05 сарын 05

Nogoo omolztol sanah eej mini ugui ch oromtood togtoh nuur mini shargaltnaa gd duu bhaa ter duu evgui shuu...

0  |  0
иргэн(103.50.206.52) 2017 оны 05 сарын 05

Мундаг ухаалаг залуу байна.Чи чаднаа амжилт.Ер нь хамгийн соёлтой ухаалаг хүнийг хүндлэх талдаа хамгийн мундаг нь байдаг.Хамт оролцож байгаа залуучууд энэ залуугаас их зүйлч сурч мэдэрч байгаасай гэж боддог.Амьдралын хатуу гүтүүг жинхэнэ утгаар нь дуулсан залуу юм байна даа.Монголын залуучууд бүгд ийм байх хэрэгтэй дээ.

0  |  0
zocin(49.0.218.56) 2017 оны 05 сарын 05

xamgiin taalagdsan zyil uy gexeer ene zaluu ix tsailgan bas ix xodolmorcn xvniig ualgaj salgadagyi zan cnanarni ix taalagdsan olon xvvxdded ylger duuriail bolox xvv bna lee aab eej ni ix saixan xymyyjiltei osgoson bna lee ix xol dardan zam duraij bga hsyy xvv mini amjilt xysie

0  |  0
Ок(89.133.81.166) 2017 оны 05 сарын 05

Жавхлангийн хоолой ч бас л цаанаа л нэг цангинасан уянгалаг гоё шүү

0  |  0
Ок(89.133.81.166) 2017 оны 05 сарын 05

Жавхлангийн хоолой ч бас л цаанаа л нэг цангинасан уянгалаг гоё шүү

0  |  0
Ок(89.133.81.166) 2017 оны 05 сарын 05

Жавхлангийн хоолой ч бас л цаанаа л нэг цангинасан уянгалаг гоё шүү

0  |  0
Zochin(202.70.46.216) 2017 оны 05 сарын 05

Mundag zaluu shuu. Ugaasaa zuv setgeltei bolokhoir chi bugdiig chadna. Amjilt husye

0  |  0
Цацрал(103.229.120.117) 2017 оны 05 сарын 05

Зөв бодолтой, сэргэлэн, нийтэч.зантай их авъяаслаг залуу юм байнаа.Амжилт хүсье! Олон түмний итгэлийн өмнө ухрах,буцах эрх байхгүй дээ.

0  |  0
Boloroo(202.179.31.108) 2017 оны 05 сарын 05

Amjilt husie.Uneheer hodolmoriin amt medregdej bn shuu.Hun er n uhaan hodolmor 2 oor amidarna shuu dee.Mundag zaluu baharhaj bnaa.

0  |  0
zochin(112.72.6.86) 2017 оны 05 сарын 05

Мундаг дүүдээ амжилт хүсий. Дэмжиж байгаа шүү. Үлгэр жишээ сайн хүү байна.

0  |  0
оюу(202.131.228.10) 2017 оны 05 сарын 05

Ухаантай залуу юм , Олон хүнд сургамж болсон сайхан ярилцлага болсон байна, Дэлхийд танигдсан сайн дуучин болоорой Амжилт

0  |  0
ger bultei boloo(124.158.125.20) 2017 оны 05 сарын 05

gantogoo ehner huuhedtei boloochee.oroitchihlooshtei.huuhed hensdeed hetsuudlee.geriinhneesee angiasaa gantsaaraa ehnergui huuhedgui bn a.yagaad ehner huuhedtei bolohgui bn a.2 duu ah chin yamar saihan bn a.ger bul huuhduudteigee.ehner huuhedtei boloo.ter chin l hamgiin saihan az jargal

0  |  0
ББ(202.9.40.52) 2017 оны 05 сарын 05

Монгол залуус мундаг гэдгийг баталж байна. Хөдөлмөрч хүн амжилтад хүрдэг. Огт мэдэхгүй байж анхнаас нь дэмжиж ирсэн. Амжилт хүсье.

0  |  0
Zaya(175.223.30.13) 2017 оны 05 сарын 05

Аавын тухай дуу нь юм байна.

0  |  0
otgoo(202.9.43.79) 2017 оны 05 сарын 05

dvvdee amjilt hvsie mash sain demjinee...

0  |  0
mundag(43.228.129.184) 2017 оны 05 сарын 05

ysotoi mundag zaluu , unen setgeleesee yumand handdag , yamar ch huuramch hudlaa zan baihgui yum shig sanagddag shu , amjilt husie

0  |  0
sss(43.242.241.86) 2017 оны 05 сарын 05

амжилт хүсье,мундаг залуу бна, ийм залуучууд олон болжээ, Монгол улс хөгжнөө ийм хүмүүс олон байвал

0  |  0
Зочин(202.9.40.57) 2017 оны 05 сарын 05

Их ухаантай ярьдаг залуу байна. Ер нь л шоу.наас харахад их ярих дуртай ярьчих гээд байдаг хүүхэд шиг харагддаг. Мундаг байна аа :-)

0  |  0
”Алсад суугаа ээж” т(202.131.228.118) 2017 оны 05 сарын 05

”Алсад суугаа ээж” таасан шүү

0  |  0
nar(27.123.214.105) 2017 оны 05 сарын 05

mundag zaluu. olon hun sanaa avaasai

0  |  0
андре(202.9.40.57) 2017 оны 05 сарын 05

чи шүү Гантогоо

0  |  0
huyagaa(66.181.190.153) 2017 оны 05 сарын 05

gantogoo duu mini, chamd javhlangiin aavdaa gesen duu l hamgiin saihan zohin bhaa, urlug hairiig n hariulaj amjaagui uuriigu bodohoor zemlemeer boloh iima gesen ugtei, uchigdur sanamsargui amarhuugiin duulsnaar ene duug sonsood tegj bodogdson shuu,

0  |  0
Top