10 жил хэрэглэх боломжтой шинэ батерей

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 08

Энгийн цэнэглэдэг зай хураагуур таван жилийн эдэлгээ даадаг аж. Харин Японы Хитачи компанийн инженерүүд дээрхээс хоёр дахин их буюу 10 жил хэрэглэх боломжтой литий-ионы зай хураагуурыг бүтээсэн тухайгаа мэдэгдлээ. “Electronica” сэтгүүлд энэ тухай мэдээлсэн байна.

Зай хураагуурын дотор байрладаг манганы электрод нь зай хураагуурын эдэлгээний хугацааг тодорхойлдог юм байна. Тэд электродыг манганы оронд шинээр гаргаж авсан хайлшаар хийсэн нь ийм үр дүн авчирчээ. Шинэ хайлшийг ашигласнаар кобальтын хэрэглээ ч буурах сайн талтай гэж судалгааны ажлыг удирдсан Тошио Отагуро хэлсэн байна. Шинэ төрлийн батарей нь бүх салбарт ноёрхлоо тогтоож, 2020 он гэхэд 30 гаруй тэрбум ам.долларын ашиг олно гэж үзэж байгаа аж. 

Японы өөр нэгэн компани Eamex 20 жил хэрэглэх боломжтой литий йоны зай хураагуур хийж, энэ оны сүүлчээр худалдаанд гаргана гэж мэдэгдэж байсан билээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(128.199.202.189) 2017 оны 05 сарын 28

Цэнэг нь дуусдаггүй утас бий болгоосой ххэ

0  |  0
Zochin(103.229.120.251) 2017 оны 05 сарын 15

New technology extends lithium-ion battery life Feb 4, 2010 by Serkan Toto A Japanese company called Eamex claims it has found a way [JP] to increase the life of high-capacity lithium-ion batteries (that can be used in electric vehicles). Eamex says the new batteries can be charged and discharged over 10,000 times. Apparently, they can last about 20 years, too. Gej 7 jiliin umnu niitlej baijee.

0  |  0
Top