Билл Гейтс 50 жилийн туршид хийж чадаагүй цөмийн реакторыг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 08

Японы Тошиба корпораци, Билл Гейтсийн эзэмшдэг TerraPower компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн цөмийн хөдөлгүүрийг зохион бүтээхээр болжээ.  Тэд шинээр бүтээх хөдөлгүүрээ “давалгаат хөдөлгүүр” гэж нэрлэсэн байна. Цөмийн урвал маш идэвхитэй явагдахдаа давалгаа мэт долгилон хөдөлдөг учраас зохион бүтээгчид нь ийм нэр өгчээ.

Яг одоогийн байдлаар дэлхийн бараг бүх цөмийн цахилгаан станцууд баяжуулсан уранаар ажиллаж байгаа. Тэгвэл   “Давалгаат цөмийн хөдөлгүүр” нь одоогийн байдлаар ганцхан АНУ-д 700 мянган тонн илрээд байгаа бага агууламжтай уранаар ажиллах чадвартай аж. 700 мянган тонн гэдэг бол хөдөлгүүрийг 100 гаруй жил тасралтгүй ажиллуулахад хангалттай нөөц юм. Дээрх сайн чанараас гадна шинээр бүтээгдэх хөдөлгүүр нэг горимд тасралтгүй 60 жил ажиллах чадвартай байх гэнэ. Эрдэмтэд баяжуулаагүй уранаар ажилладаг цөмийн хөдөлгүүр хийхээр сүүлийн 50 жилийн турш хөдөлмөрлөж байгаа ч одоо болтол хийж чадаагүй байгаа юм.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vanga(66.181.186.227) 2017 оны 05 сарын 11

Monhiin hodolguuriig Tesla zuun jiliin omno hiisen mongonii niigem deljihgui baina

0  |  0
Top