Хайртай бүсгүй нь осолд орж, хэлгүй болсон ч...

2017 оны 05 сарын 09

Нэгэн хос үерхээд 2 жил болжээ. Тэр 2 бие биедээ маш их хайртай ба үргэлж нэг нэгнээ уучилж, өршөөдөг гайхалтай үлгэр жишээч хосууд байжээ. Хүүгийн ээж нь хүүг балчир байхад нь бурхан болсон ба хүү аав дээрээ өссөн юм гэвч түүний аав ээжийнх нь үхлээс болж архинд толгойгоо мэдүүлж хүүг хангалттай зовоож байжээ.

Тиймээс охины гэр бүлийнхэн хүүд ар гэрээс нь болж дургүй байж гэнэ. удалгүй тэр 2 ахлах сургуулиа төгөсч, хүү гадаад оронд тэтгэлэгээр суралцах болов. Тэр хоёрт маш их хэцүү байсан болов ч хүү "Хайраа би чамтайгаа сайхан амьдармаар байна, тиймээс би боловсролтой, мэдлэгтэй нэгэн болох ёстой, би чамтайгаа үүрд хамт баймаар байна, тиймээс надтай сүй тавиач" хэмээн охиноос гуйжээ. Охины гэр бүлийнхэн хүүд дургүй болохоор тэр хоёр нууцаар сүй тавин бөгж солилцоод хүү гадаад оронд суралцахаар явж гэнэ...

Хүүг явснаас хойш 3 жил өнгөрөв, тэр 2 үргэлж холбоотой байж, нэг нэгнээ маш их санаж үгүйлдэг байжээ. Гэтэл нэгэн өдөр охин машины осолд оров. Охин сэртэл түүний гэр бүлийнхэн эмнэлэгийн орны хажууд түүнийг харан уйлж байв. Охин юу болсныг ойлгоод ээжийгээ тайвшир хэмээн хэлэх гэтэл түүнээс ямар ч авиа гарсангүй тэрээр тархины гэмтэлээс болж ярих чадвараа алджээ.

Охин хэзээ дахин ярьж чаддаг болохыг хэн ч мэдэх аргагүй байв. удалгүй охин эмнэлэгээс гарч хайртай залуугаа өөрөөсөө холдуулахаар шийдэн түүн уруу дахин хүлээхийг хүсэхгүй байна гэсэн захиа сүйн бөгжтэй илгээжээ. Энэ захиаг залуу аваад түүн уруу маш олон хариу захиа бичиж, түүн уруу залгаж, гэр бүлийхэнтэй нь ярьсан байна. Гэвч залуу охинтой огтхон ч холбоо тогтоож чадаагүй билээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top