Ховд, Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид сургалтад хамрагдлаа

Ховд, Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулж  тэдний ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн мэдлэгийг сайжруулах, мэдээллээр хангах, ижил төрлийн үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох зорилгоор сургалт /2017.05.08-05.10/зохион байгууллаа.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  АНУ-ын хөгжлийн агентлаг, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран “REACH” төслийн хүрээнд зохион байгуулж буй уг сургалтад   оёдол, сүлжмэл, гутлын үйлдвэрлэлийн чиглэлийн  үйл ажиллагаа явуулдаг 30  гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцов. 

Хөдөө орон нутгаас ирсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бизнес эрхлэх эрх зүйн орчинг сайжруулах, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн төслийг хэлэлцэн хууль болон хөтөлбөрийн төсөлд тусгах санал гаргалаа. 

Мөн  ШУТИС-ийн хувцас судлалын төв, “Хос Аз” гутлын үйлдвэр, “Хайтан” гутлын салон, “Зорбиом” оёдлын үйлдвэр, “Ур ундрах” үндэсний хувцасны үйлдвэр, “Нэхээсгүй эдлэл” ХК, “Ноос алтан боломж” хоршоо, Хүрэм үйлдвэр, “Блю скай кашмер” ноолуурын үйлдвэр, “Гоёл” сүлжмэлийн үйлдвэр, “Кашмер ворлд” ноос ноолууран бүтээгдэхүүний  үйлдвэрээр орж үйл ажиллагаатай танилцав.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )