Энэ өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй

2017 оны 05 сарын 11

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.5.11, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Шинийн 16
  • Наран ургах шингэх: 05.19-20.18
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top