Конгрессын гишүүний аллагын захиалагч илэрлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 11

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Калифорнийн оршин суугч 32 настай Чарльз Хаберманн гэгчийг Конгрессын гишүүн, Бүгд найрамдах намын төлөөлөл Жим Макдермоттын аллагад сэжиглэн баривчилжаа. Ч.Хаберманн нь Ж.Макдермоттыг алагдахаас өмнө албан тасалгаа руу нь хоёр удаа залган заналхийлж байсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн тухайн үед гишүүнтэй ярихдаа “коммунист” гэх зэрэг үг хэрэглэж, хараан зүхэж байсан аж. Үүнээс гадна тэрбээр төрийн өөр нэг өндөр албан тушаалтныг сүрдүүлсэн нь тогтоогдсон бөгөөд аллагад хамаагүй болсон ч гэсэн 10 жил шоронд суух нөхцөл үүсээд байгаа юм байна.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (81.65.208.42) 2017 оны 05 сарын 12

Setguulchided ys surtahuun gej alga boljdee. Busdiin anhaarald orj l bval yuch gej garchiglasan hamaagui bolj. Yg l ynhan shig

0  |  0
Top