Олон эхнэртэй байхыг сурталчлагч эр шоронд өлсгөлөн зарлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 11

Бага насны охидыг хүчирхийлсэн хэргээр насаараа хоригдох ялс сонссод байсан олон эхнэртэй байх ёсыг сурталчлагч, Мормон шашинтан Уоррен Жеффс гэгч эр Техас мужийн шоронгоос эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр шоронгийн удирдлагад дургүйцлээ илэрхийлэн өлсгөлөн зарлаад хэдэн долоо хоногийн нүүр үзэж байсан юм байна. Тэрбээр олон эхнэртэй байхыг идэвхтэй суралчилдаг нэгэн байсан бөгөөд 12, 15 настай охидыг садар самуунд уруу татаж хүчирхийлсэн хэргээр насаараа хоригдох ял сонссон юм. Түүний толгойлж байсан сүмийнхэн бүгд олон эхнэртэй байсан бөгөөд насанд хүрээгүй охидыг ч эхнэрээ болгодог байсан аж. Сүмд харьяалагдаж байсан нэг бус хүмүүсийг одоо мөрдөн шалгаж заримыг нь торны цаана суулгаад байгаа гэнэ.       

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top