УИХ-ын хаврын чуулганы эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн дансан дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах, түүнтэй тэмцэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн билээ. Энэ хуулийн хэрэгжилт болон улсын эдийн засаг, татварын бодлогын чиглэлээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
- Та “Оффшор бүс”-эд данс эзэмшигч нартай тэмцэх УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Энэ төсөл юу болсон бэ?
- Намрын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал орж ирсэн. Энэ хууль удаан хэлэлцэгдсэн ч зарим их хурлын гишүүд болон хүмүүсийн нөлөө орсны үндсэн дээр Засгийн газар луу буцаж байсан. Тийм учраас энэ хууль эргэж УИХ-аар хэлэлцэгдэхгүй юм байна гэж тухайн үед би дүгнэсэн. Засгийн газраас оруулж ирсэн “Оффшор бүс”-эд хөрөнгө байршуулагчтай тэмцэх хуулийг харахад, өнгөрсөн 20 гаруй жил хуульгүй явж ирсэн энэ үед Монгол Улсаас тодорхой хэмжээний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал ерөөсөө байхгүй байсан. Харин ирээдүйд бий болох оффшорчидтойгоо яаж тэмцэх асуудал л байгаад байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг тусгаж хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоол санаачлан өргөн барьсан. Мөн Засгийн газраас хуулийн байгууллагад чиглэл өгч хууль бусаар хадгалсан хөрөнгийн эздийг ил болгох асуудлыг тавьсан байгаа. Энэ тогтоолын төсөл маань дөнгөж өнөөдөр Засгийн газраар хэлэлцэгдэж байгаа. Засгийн газраар хэлэлцэгдээд Их хурлаар орж ирнэ гэсэн үг.
- “Оффшор бүс”-тэй тэмцэх хуулийн төслийг УИХ-аар баталсан. Хэр сайн хууль болж чадсан бэ?
- Хуулийн төслийг буцаасан ч олон нийтийн эсэргүүцэл бий болсон учраас МАН-ын бүлэг болон Засгийн газар хуулийн төслийг дахиж УИХ-аар оруулж ирж хэлэлцүүлсэн. Хуулийн төслийг маш хурдан баталж гаргалаа. Гэвч хуулийн төсөл мөн л хуучнаараа батлагдсан. Төрөөс Монгол Улсын хөрөнгийг завшсан, оффшорчдыг хамгаалсан хууль батлагдсан.
- Тэгэхээр энэ хуулиар оффшор бүсэд хөрөнгөө нуусан хүмүүсийг илрүүлэх боломжгүй юу?
- Ер нь бол оффшор бүсэд байгаа дансыг илрүүлэх боломж маш хүнд. Өөрөөр хэлбэл хуулийн маш нарийн зохицуулалттай, хатуу чанд нууцлал дор хөрөнгө мөнгөө хадгалдаг. Тэнд мөнгөө хадгалж байна гэдэг бол хууль бус гэдэг нь нэн тодорхой. Яагаад гэхээр Монгол Улс бол дэлхийд хадгаламжийнхаа хүүгээр хамгийн таатай орон байна шүү дээ. Жилийн 15 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулах боломжтой. Тэгэхээр хууль ёсны орлого байсан бол оффшорчид мөнгөө Монголдоо хадгална гэдэг бол гайхамшигтай ашиг олох боломжтой юм. Тийм учраас оффшор бүсэд байгаа хөрөнгийг ил болгоно гэдэг бол маш хүнд ажил нь тодорхой. Панамын баримт бичгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид ил болгосноор зарим манай албан тушаалтнуудын данс ил болсон. Тэр Монгол иргэдийн 40 гаруй данс байгаагийн хоёр нь АН-ын гишүүн байдаг. Үлдсэн нь МАН-ын гишүүдийн оффшор данс байна.
Мөн Оффшор бүсийн нийт 40 гаруй орон байна. Тэр орнуудад данс нээх тухай асуудлыг саяны хуулиар зохицуулж өгсөн байгаа. Данс нээсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр мэдээлэх үүрэгтэй болж байгаа. Гэвч олон улсын конвенцын хүрээнд ч оффшор дансны мэдээллийг мэдэхэд маш хүнд. Тэгэхээр оффшортой холбоотой асуудлыг хуулийн байгууллага гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ч юм уу тухайн орнуудтай шууд харилцааны хүрээнд мэдэж тогтоох боломж зарим талдаа бий. Гэхдээ тэгж ажиллаж чадах уу, хууль эрх зүйн асуудал нь юу билээ, сайн хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
- Тэгэхээр оффшорт байгаа дансыг яаж илрүүлэх юм. Боломжгүй гэсэн үг үү?
- Тийм. Тун хүнд. АНУ иргэдийнхээ Шевцари дахь оффшор дансны тухай мэдээллээ авч чадахгүй байгаад зарим нэг мэдээллээ яаж авсан бэ гэхээр, тухайн банканд хувь эзэмших замаар зарим нэг мэдээллийг авч байсан байгаа юм. Тэгэхээр дэлхийд техник технологи, нэр нөлөөгөөрөө ч хүчирхэг ийм орон оффшор бүсээс мэдээллээ авахад хүнд байгаа. Гэхдээ оффшортой тэмцэхийн төлөө дэлхийн чиг хандлага тийшээгээ явж байгаа. Тийм учраас цаашид оффшортой тэмцэх асуудал ахиц гарна гэж найдаж байгаа.
- Одоо ч гэсэн нэг албан тушаалтан хөрөнгөө оффшорт нуусан тохиолдолд өөрөө мэдэгдэхгүй бол, бид мэдэх боломж байгаа юм уу?
- Оффшор дансанд хөрөнгөө нуусан иргэд өдөр болгон айж амьдарна. Өөрөөр хэлбэл дотоодын үйл ажиллагаагаар илрэхгүй ч харин гадаад хүчин зүйлээр илрэх боломжтой. Үүнээс манай оффшорчид айж байгаа. Саяны Панамын баримт шиг илэрчих вий. Банкны ажилтан, эрэн сурвалжлах сэтгүүлчид оффшор хөрөнгийг нь ил гаргачихвий гэхээс үхтлээ айж байгаа.
ЗАРДАЛ ТАЛДАА ЗАСГИЙН ГАЗАР, ОУВС САЙН АЖИЛЛААГҮЙ
- Эдийн засаг сэргэх найдлага байна уу?
- 2016 оны татварын орлого давж биелсэн. Тэгэхээр МАН-ынхны яриад байгаа шиг эдийн засаг тэгтлээ унаагүй гэдэг нь харагдаж байна. Татварын орлого давуулан биелэгдсэн гэдэг чинь бизнесийн үйл ажиллагаа сайн явж байна л гэсэн үг. Аж ахуй нэгжүүд татвараа шударгаар төлөөд явж байна гэж ойлгогдож байна. 2015 онд батлагдсан Ил тодын тухай хуулиар нийтдээ 37 их наяд орчмын эд хөрөнгө ил болсон. Өөрөөр хэлбэл 1990 онд худалдаж авсан байшингаа нэг сая төгрөгөөр үнэлээд явж байсан бол энэ жил бодитоор 20 сая төгрөгөөр үнэлээд 200 мянган төгрөгийн татвар төлөх жишээний. Ил тодын тухай хуулийн дагуу аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгийг зах зээлийн үнээр нь үнэлэх боломж гарч ирсэн. Хоёрдугаарт НӨАТ-ын буцаалтын тухай хууль үр дүнгээ өгч байна. НӨАТ-ын хууль далд байсан эдийн засгийг ил болгосон. Хотын захын хоёр дэлгүүрт ороход нэг нь НӨАТ-ын бадаан өгдөг, нөгөө нь өгдөггүй байхад бадаан өгдөг дэлгүүрт нь иргэд илүүтэй орж худалдан авалт хийж байна. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний мөнгөө төрөөс буцаагаад авчхаж байна. Хоёрдугаарт сугалаанд нь оролцож байна. Ингэхээр тэр хоёр дэлгүүрийг хүссэн хүсээгүй НӨАТ төлөгч болгох нөхцөл байдал руу оруулж байгаа юм. Энэ нь далд эдийн засгийг ил болгосон, үүнтэй холбоотойгоор татварын орлого маш их нэмэгдсэн. Эндээс харахад эдийн засаг тэгж их унаагүй. Эдийн засагчдын төсөөлж байгаагаар энэ жил 720 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлого давж биелнэ гэсэн таамаг гаргасан байгаа. Яагаад ингэж гаргасан гэхээр дээр ярьсан түрүүний хоёр орлого улам нэмэгдэнэ. Хоёрдугаарт уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ энэ жил өссөн. Энэ өсөлттэй холбоотойгоор тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд орлого нэмэгдсэн, эдийн засаг сайжрах төлөв байна. Энэ нь саяны ярьсан хүчин зүйлүүд нөлөөлж байна. Бусдаар МАН сайн арга хэмжээ авч, шинэ хөтөлбөр хэрэгжүүлээд сайжрах гэж байгаа юм биш. Эдийн засгийнхаа жамаар өсөөд явж байна.
- Татвар давуулан биелэгдлээ гэж байна. Гэтэл нэмээд долоон төрлийн татвар нэмчихлээ шүү дээ?
- Олон улсын валютын сантай Засгийн газар хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. МАН өнөөдрийн эдийн засгийн хурдаар явах юм бол мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломж байхгүй. Тийм учраас ОУВС-тай хамтраад гаднаас зээл оруулж ирэх замаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрмэлзлэл байгаа. Энэ хүрээндээ 5.5 тэрбум долларын зээл гаднаас авахаар ажиллаж байна. Ер нь бол ОУВС-тай хамтарч ажиллахыг дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байна гэхээр 20 гаруй жилийн хугацаанд санхүүгийн сахилга бат муу явж ирсэн. Хоёр том нам гарч ирэх болгондоо утоп зүйл амладаг. Тэр утоп зүйлээ биелүүлэхийн тулд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг байсан. Тиймээс ОУВС-тай хамтарч ажилласнаар санхүүгийн сахилга бат сайжрах юм байна. Гадаад хөрөнгө оруулагчид Монгол Улстай харилцах харилцаа сэргэх, хөрөнгө оруулалт орж ирэх боломж харагдаж байна. Гэхдээ харамсалтай нь ОУВС, Засгийн газар хоёрын хамтарсан хөтөлбөрийн дагуу улсын төсөв дэндүү өндөр үргүй зардалтай байна. Төрийн зардал өндөр байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг хэтэрхий үрэлгэн зарж байна гэдэг шүүмжлэл асар их байна. Зардал талдаа бол Засгийн газар, ОУВС ерөөсөө сайн ажиллаагүй. Сайд нарын урсгал зардлыг 405 тэрбум төгрөөр нэмээд оруулаад ирсэн. Энэ сайд нарын нэмж төлсөн зардал нь цэвэр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж байгаа. Тийм учраас АН шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газар сайд нарт 405 тэрбумын төсөв нэмжихээд 100 тэрбум гаруй төгрөгийг олохын тулд долоон төрлийн татвар нэмсэн. Өөрөөр хэлбэл сайд нарынхаа тансаглалыг ард түмний хармаанаас авч төлж байгааг бид эсэргүүцээд байгаа юм.
Т.Амараа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
ene nohor huivaldagch baihoo
цэнхэр үст Цэрэнг явуулаач аваад л ирнэ дэ ккк чадахгүйн болов уу ганцхан Баярцогтын дансыг л мэдэдгийн болов уу
та нарт идэж ууж хулгайлж Эх орноо цөлмөхөөс өөр чадах юм байгаа юмуу Та бүхэнд Монгол улсынхаа төлөө юм хийх зүрх сэтгэл огтхон ч байдаггүй л байхгүй юү Аман дээрээ нэг л их гоё ярьцгаасан нөхдүүд
chaddag hunii ni ajilluulaldaa
хэтэрхий ядарсанл харагдаж байна
Нямбат гээд нэг далдага бууны нохой баталуулсан. Ард тумэн чамтай хариуцлага тооцох цаг ирнэ шуу.
Udamgui uiliin ur hun ehees torohdoo gemgui tordog burhan minf
Shilen dansnii huul gadaadad hotsrogdson matematik argachlalaar temtsdeg
chaddaggv l bxgvi yu setgel bwal yaaj ch olj blno shte
Gadaadiin sain murdugch nariig avch irch shalguulah heregtei manaihan tcus oirtson shalgahch sonirholgui bgaa
аль эрт жирийн банктай улсад шилжүүлсэн байгаа үгүй бол өөр компанид хөрөнгө оруулсан жишээ нь оюу толгойд
Iim archaagui tor, zagdaa, huulitai oron yanadaa,,,,busad ornuud ediin zasgiin zagdaa ni, tatvariin albaniihantaigaa yavaad l olood irj baigaa shdee,,,,,toroor dyyren archaagui medleg , bolovsrolgui hymyys,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Uuruu offshort munguu hiicheed tenegteed baigaa ymuu td hudlas jujugleed bsigaamuu erguu patsaan chi
Yugaa soliorood baigaa ym be chi ter mungiig ilruuleed olood geed baisan bidhuu bas heneesee abliga abchaab teneg mangar pacaan be
ene neg nutgiin ner gutaasan uls terjsen khulgaich yagaad ikh khurald garaad irev ee iim khagas tolgoitoi ulsuudiig terees zailuulakh yumsan
Huuli gej guuli batalsan daa. Uneheer oppshortoi temtseh husel alga daa