Ертөнцийн хамгийн алдартай 10 эрийн жагсаалтад ЧИНГИС ХААН Буддагийн дараа бичигджээ

2017 оны 05 сарын 11

№1. Назаретийн Христ


Гүүгл хайлт: 24,9 сая

 Бичигдсэн ном: тоо нь тогтоогдоогүй

 Түүний талаар мэдэхгүй хүн ховор бөгөөд бараг л түүнийг юу тэгтлээ алдартай болгодогийг асуухад хүн төрөлхтний төлөө өөрийгөө золиосолсон явдал гэж хариулах хүн олон байна. Зарим хүмүүсийн үздэгээр түүний тухай бичсэн номыг багтаах танхим дэлхийд хүрэлцэхгүй гэдэг. Ямартаа ч олон нийтийн санал асуулгаар хамгийн алдартай хүмүүсийг жагсаахад Шашны номлогчид эхний байруудад  орсон  хэдий чНапалеон Бонапарт, Альберт Эйнштейн, Абрахам Линкольн, Майкл Жексон, Элвис Прислей, Иосиф Сталин, Мао Зедун болон Чингис хаан зэрэг алдартнууд энэ жагсаалтад бичигдэх боломжтой байсныг үгүйсгэхгүй юм. 

 

№2. Исламын Мухаммед

 

 

Гүүгл хайлт: Сард 13,6

Бичигдсэн ном: тоо нь тогтоогдоогүй

Исламын шашны талаар сайн мэддэггүй хүмүүсийн хувьд үндэслэгч нь Мухаммед бол Исламын үнэн итгэгчдийн хувьд Исламын шашин хэдийн бий болсон, харин Мухаммед хүмүүст түгээн дэлгэрүүлж, шашныг хөгжүүлж байсан гэж үздэг байна. Ямартаа ч дэлхийд итгэгчдийнхээ тоогоор 2-рт ордог энэхүү шашныг дэлгэрүүлэгч, Зөнч Мухаммед хэмээн алдаршсан энэ хүн хамгийн алдартнуудын тэргүүн эгнээнд оржээ. Мухаммедийн хүүхэд ахуй цагийн тухай ном, сударт тодорхой өгүүлсэн нь үгүй. Мухаммед элсэн цөлийн баян бүрд дамжин нүүдэллэдэг отог аймагт өсч торнисон бололтой. Зургаан настай өнчин хүү Мухаммедын өвөг эцэг нь нас барсны дараа баян худалдаачин авга ах нь үрчлэн авч хүмүүжүүлж байсан гэдэг. Мухаммед МЭ 632 онд нас барсан ба  Арабуудыг хоорондоо дайсагнасан олон аймгууд байсныг нэгтгэж нэг үндэстэн болгон тэдэнд нийтийн үйл хэргийн төлөө гэсэн нэгэн санааг төрүүлж чаджээ. Хожим нь Мухаммедийн улстөрчийн ухааныг Францын их зохиолч, гүн ухаантан Вольтер тун их үнэлж байсан гэдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.92.42) 2017 оны 07 сарын 12

Өөрсдийн гэсэн бэлдсэн мэдээлэл бараг байхгүй. Цаашаа уншина уу гэсэн нэг тийм хогийн юм байх юмааааа

0  |  0
Top