Өвөрхангай: Баянгол суманд шатрын клуб нээгдлээ

2017 оны 05 сарын 11

Өвөрхангай аймгийн Баянгол суманд шатрын клуб шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтэнд зориулсан шатрын тэмцээн боллоо. 

Тэмцээнийг 6-р багийн Засаг дарга Э.Чулуунбаатар ивээн тэтгэж зохион байгууллаа. 

Тэмцээнд эрэгтэй 21, эмэгтэй 6 хүн оролцсоноос  Эрэгтэйчүүдийн ангилалд: 

Тэргүүн байрт Ч.Батмөнх /ЗДТГазрын БОХУБайцаагч/
Дэд байрт Ц.Цэдэнбалжир /1-р багийн өндөр настан/
Гутгаар байрт А.Хишигдэлгэр /11б ангийн сурагч/
Тусгай байрт Г.Пүрэвдорж /Хаан банкны эрхлэгч/ нар

Эмэгтэйчүүдийн ангилалд: 

Тэргүүн байрт Б.Энхзул /12б ангийн сурагч/
Дэд байрт М.Баасанжаргал /12б ангийн сурагч/
Гутгаар байрт З.Туул /ЕБСургуулийн багш/ нар тус тус шалгарлаа. 

Мөн энэ үеэр шатрын бүтээлийн уралдааны дүнг гаргаж  1-р байрт Д.Цэцгээ багштай 2а ангийн эцэх, эхчүүд
2-р байрт З.Туул багштай 1а ангийн эцэг, эхчүүдийн бүтээл шалгарлаа. 

Шатрын клубын тэргүүнээр Г.Пүрэвдорж
Зөвлөх Ц.Цэдэнбалжир өндөр настан
Багшаар С.Батбаяр
Гишүүд Ч.Батмөнх
А.Хишигдэмбэрэл нар сонгогдлоо.

Image may contain: one or more people and people sitting

Image may contain: one or more people, people sitting and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top