Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

2017 оны 05 сарын 12

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.5.12, Баасан гараг
  • Билгийн тооллын: Шинийн 17
  • Наран ургах шингэх: 05.18-20.19
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top