“Ulaanbaatar book fair” номын баяр хоёр өдрийн турш үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 12

“Ulaanbaatar book fair” номын баяраар монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж байна. 

Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншиснаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон. 21 дэх “Ulaanbaatar book fair”  олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын  100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа,  “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.  Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм.  

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга,  Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.

Номын баярын өдөр:

  1. International book fair  нэвтрүүлэг бэлтгэх
  2. Баярын тухай фото судалбар бэлтгэх
  3. “Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар
  4. Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт
  5. Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт
  6. Улаанбаатар чуулгын тоглолт
  7. Явуулын номын сангийн үйлчилгээ
  8. Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг
  9. Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ уулзалт
  10. Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага танилцуулга
  11. Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн
  12. Book art үзэсгэлэн
  13. Уран бичлэгийн үзэсгэлэн
  14. Номын тэмдэглэлийн үзэсгэлэн
  15. Шинэ номын нээлт, танилцуулга
  16. Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа
  17. Орон орны хэлээр яруу найргийн уншлага
  18. Номын клубын өдөрлөг
  19. Циркийн үзүүлбэр
  20. Номын хандив цуглуулах
  21. “80 номын уналт” хөгжөөнт тоглоом зэрэг үйл ажиллагаа зохиогдоно.

Хаана: Д. Сүхбаатарын талбайд

Хэзээ: 2017 оны 5 сарын  12, 13

Зохион байгуулагч: “Номын соёлт ертөнц” ТББ

Хамтран зохион байгуулагч: “Эмпати ертөнц” ХКК

 Дэмжигч: Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монцамэ агентлаг, Монгол кино нэгтгэл, Хаан банк,  Ганаа майхан зэрэг байгууллага үйл ажиллагаагаараа дэмжин ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top