Парламентын гишүүд нэгдсэн журмаар iPad-тай болно

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 12

Чилийн Парламентын 120 гишүүн бүгд нэгдсэн журмаар iPad-тай болж байгаа гэнэ. "Франс пресс" агентлаг энэ талаар мэдээллээ. Гишүүдийн ажлын идэвхийг нэмэгдүүлэх гэж ийм ажил зохион байгуулсан гэнэ. Гишүүдээс хар, эсвэл цагаан өнгийн iPad авах сонголт байгаа аж. Гэхдээ зарим гишүүн ийм ажилд хөрөнгө зарлагдаж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Гишүүд албан үүргээ гүйцэтгэхдээ л iPad хэрэглэх бөгөөд ажил тарсны дараа хураалгах ёстой ажээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top