Ажлын байр булаацалдан зодолдсоноос 11 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 12

Тунисын Метлави хотод отог омгийнхны хооронд ажлын байр булаацалдан зодолдсоноос 11 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Франс Пресс агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Хөрш зэргэлдээ Гафс хотод бий болсон ажлын байранд зарим нэг үндэстнийг авахгүй гэсэн сураг гарснаас энэ зодоон үүджээ. Хоёр залуу эр гар зөрүүлснээр эхэлсэн энэ эмх замбараагүй байдал эдгээр өдрүүдэд ч үргэлжилсэн байна. Хоёр тал эхэндээ нударга ашиглан тэмцэлдэж байсан бол сүүлдээ гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, винтов, төмөр саваа ашиглан тэмцэлдсэн гэнэ. Орон нутгийн цагдаагийн газар үймээнд голлох үүрэгтэй оролцсон 60 гаруй этгээдийг баривчлан хориод байгаа аж.

Улс орныг 20 гаруй жил дарангуйлсан А.Бен Алиг түлхэн унагасны дараагаас Тунист ажилгүйдэл ихэссэн бөгөөд энэ удаагийн хэрэг үүний нэг л жишээ юм.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top