Хүний нөөцийн менежментийн улсын IX олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

2017 оны 05 сарын 12

Хүний нөөцийн менежментийн улсын IX олимпиад 2017 оны 5-р сарын 6, 7-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Тус олимпиад “ШИНЭ ЗУУНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор явагдсан ба МУИС-БС, ШУТИС-БуХС, СЭЗИС, ХИС, МҮИС, Этүгэн ИС, Мандах бүртгэл дээд сургууль /Дархан салбар/, ОУУБИС зэрэг сургуулиудын оюутнууд оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо(МХНММХолбоо), Ерөнхий ивээн тэтгэгчээр Сансар хүнсний худалдааны сүлжээ(Алтан жолоо групп), Хамтран зохион байгуулагчаар МУИС-БС, ШУТИС-БуХС, ХААИС, СЭЗИС, ХИС, Этүгэн ИС, ОУУБИС, Монголын Рояал Академи ОУДС, УБИС, МҮИС зэрэг сургуулиуд, Дэмжигчээр Монголын банкны холбоо(МБХ), Банк санхүүгийн академи (БСА), Менежментийн зөвлөх баг (MET), RedRock Resort Training Center, Хөгжил дэвшлийн хөтөч ТББ, Витафит групп, Мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ-3 телевиз, Мэдээллийн дэмжигчээр МҮОНРТ, NEWS.MN, Бизнес радио 98.9 зэрэг байгууллагууд ажиллалаа.

Энэ удаагийн олимпиадын шагналт байруудыг  багийн дүнгээр:

  1. СЭЗИС-Ad Fenim
  2. МУИС- United
  3. МҮИС-Ангад
  4. СЭЗИС-Сэцэн Бэхи
  5. ШУТИС-БуХС-Төгс гүйцэтгэл
  6. МУИС-Unity

Хувийн дүнгээр:

  1. МУИС-Unity багийн ахлагч Ж.Лхагвадулам
  2. Этүгэн ИС–Humanism багийн гишүүн Л.Хоролбадам
  3. СЭЗИС-Сэцэн Бэхи багийн гишүүн Г.Намуун
  4. СЭЗИС-Ad Fenim багийн гишүүн Ж.Хүнболд
  5. СЭЗИС-Ad Fenim багийн гишүүн Б.Мөнхжаргал

Шилдэг удирдагч багшаар:

  1. СЭЗИС-ийн багш  Л.Эрхэмбаяр
  2. МУИС Бизнесийн сургуулийн дэд профессор Б.Болор,  Н.Оюунжаргал

МҮИС-ийн багш Л.Гончигсум нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top