Гэр хорооллын иргэд өмчлөлийн газартаа инженерийн дэд бүтцээр хангагдана

2017 оны 05 сарын 12

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж, иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ” хэмээлээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай жорлонтой, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашиглан гүний цэвэр усаа хэмнэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн “Орон сууцны бичил хороолол” байгуулснаар Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулах төдийгүй агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна гэж тооцжээ. Мөн газрын үнэ өсч, жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэн, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх зэргээр олон эерэг үзүүлэлт гарна гэдгийг тус төвийнхөн танилцуулж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.31) 2017 оны 05 сарын 13

TSAHIMAAR UMCHLULSEN GAZRAA YAMAR NEG BDLAR ERGELTEND ORUULJ ARD TUMENDE BOLOMJ OLGOCH BATBOLDOO.BANKNI BARITSAMD TABIH CH YUMU..BAIRNI BARITSAA HIIH CH YUMU.ARGA BOSOH HEREGTEI SH DE BATUUL BSAN BOL YAMAR NEG BDLAR HUDULGUND ORILSAN L BGA.

0  |  0
зочин(27.123.214.121) 2017 оны 05 сарын 12

Дэмжиж байна.Гэр хороололд цэвэр бохир ус хүргээд өгчихвөл өөрсдөө байшингаа ижилхэн загвараар гадна пасадаа засчихаж болно .Гадаргын усыг хуримтлуулж хэрэглүүлэх нь зөв шүүОрон сууцны айлууд ус их хэрэглэдэг учир гүний ус хотын хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй болох байх шүү.Одоо Туул голын дагуу айлуудын худаг ширгэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй

0  |  0
Чойжоо(135.23.227.109) 2017 оны 05 сарын 12

Энэ маш зөв шийдэл шүү. дэлхийн аль ч оронд хотын төвд хэдэн өндөр барилга бусад нь жижиг сууцнууд байдаг харагддаг. Гэр хороололд цэвэр ус, бохирын шугамыг хүргээд өгчих, бусдыг иргэд өөрсдөө шийддэг болж чадна шүү дээ.

0  |  0
Top