Засварын газар хөлсөөр ажиллангаа ОМГОО УДИРДДАГ ХААН

2017 оны 05 сарын 13

Гана улсын Эве омгийн хаан Тогбуи Нгорифия Сефас Кози Банса

  • Банса хаан ширээнд залармагцаа хамгийн түрүүнд Людвигсхафен хотын таньдаг фермерүүдээ цуглуулж, ард иргэдийнхээ орон гэрийг цэвэр, бохирын шугамд холбуулсан байна.
  • Энэ бүхнийг хаан алсын зайнаас буюу утас, имэйлээр амжуулсан. Банса эх орондоо тоног төхөөрөмж нийлүүлэх, удирдагчдын зөвлөлд оролцохоор хэдэн сар болоод л нэг ирдэг.

Өөрийн омгоо зайнаас удирддаг тэрбээр засгийн эрхийг санамсаргүй байдлаар хүлээн авсан юм. Түүний удирддаг засаглал Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч хувийн холбоо, утсаараа улс орноо удирддаг гэхэд болно. Гэхдээ тэр ард түмнийхээ феодалын уламжлалыг хүндэтгэж, өөрийгөө юугаар ч сольшгүй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эве омгийнхон

Тэрбээр төрөлх хэлнээсээ илүү германаар сайн ярьдаг гэхэд болно. Харин хаан ширээг залгамжлах түүний үр хүүхдүүд хилийн чанадад амьдарч, сурдаг. Өөрөө ч тэр Баруун Европт ихэнх цагаа өнгөрөөж, авлигад идэгдсэн эх орондоо жилд хэдхэн удаа очдог байна. Яагаад гэвэл тэр хилийн чанадад өөрийн бизнесийг удирддаг болохоор тэр биз. Тэр бол Тогбуи Нгорифия Сефас Кози Банса юм. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top