“Greenpeace”-ийн идэвхтнүүдийг шоронд хорино

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 13

Японы шүүх байгаль хамгаалах “Greenpeace” олон улсын байгууллагын хоёр идэвхтэнд нэг жил хорих ял оноолоо. Тэд агнахыг хориглосон халимны мах тээвэрлэж яваад баригдсан юм. Сэжигтнүүд уг махыг хулгайн анчдаас авсан гэсэн үндэслэлээр ийнхүү яллажээ. Харин дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Москва дахь Японы элчин сайдын яамны өмнөх талбайн тус байгууллагын идэвхтнүүд цугларч зорилго нэгтнээ өмгөөлөн жагссан байна. Тэд “Идэвхтэн байх нь гэмт хэрэг биш” гэж орос, англи, япон хэл дээр бичсэн уриа барьсан байжээ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top