Хориотой шашны гишүүдийг цаазаар авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 13

Японы Дээд шүүх “Аум Шинрикё” шашны бүлэглэлийн гишүүний хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн билээ. Хориотой шашны гишүүдийг цаазаар авч байгаа 12 дахь тохиолдол нь энэ юм. Сейчи Эндо нь Токиогийн метронд халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдсан. Дээд шүүх түүнийг метронд цацах хорыг олж авах, хадгалах, халдлага үйлдэх ажиллагаанд голлох үүрэгтэй оролцсон болохыг дахин баталсан байна. 

“Аум Шинрикё” шашны бүлэглэлийг Японы иргэн Тазуо Мацумото 1987 онд үүсгэн байгуулжээ. Тухайн үед Мацумото 32 настай байжээ. Аум Шинрикё гэдэг үгийг монгол хэл рүү орчуулахад “танин мэдэхүйд хүрэх үнэн эрч хүч олох зам” гэсэн утгатай аж. Тус шашны бүлэглэл Японы 17 аймагт 26 байгууламж эзэмшдэг. Мөн ОХУ-д салбараа нээжээ. “Аум Шинрикё”, “Альф” бүлэглэлийн үйл ажиллагааг дэлхийн бүх улс оронд хориглодог.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enkhee(27.123.214.105) 2017 оны 05 сарын 14

Shudarga

0  |  0
Top