“Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” хурал болов

2017 оны 05 сарын 13

Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын газар, ХХАА газар, ГОУХАН-ийн эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газар, "United management consulting" хамтран  “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол, үйлдвэрлэлийн олон улсын бага хурлыг өнөөдөр/2017.05.12/  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгууллаа.

Олон улсын бага хуралд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Г.Бямбаа, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат болон ХХАА-н салбарын эрдэмтэн докторууд, малчид тариаланчид оролцов.

Олон улсын бага хурлаар Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зүй зохистой хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох хэрэгцээ, шаардлага, боломж, арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь өргөн хүрээнд хамтран хэлэлцэв. Мөн хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгуулахаар санал хүсэлтээ нэгтгэж эрх бүхий байгууллагад уламжлахаар болсон юм.

Хурлын үеэр  малчид тариаланчид Монгол Улс дан ганц уул уурхайгаар хөгжихгүй, газар тариалан, мал аж ахуйн салбарыг хослуулсанаар хөгжинө. Тиймээс  газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарыг онцгойлон анхаарч хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг онцолж байв.

Олон улсын бага хурлын үеэр Сэлэнгэ аймагт нутагшаад байгаа шилмэл үүлдрийн бод малыг танилцууллаа.





 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top