Өвөрмонголчууд Б.Бат-Энэрэл хүүгийн эмчилгээнд зориулан 18 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 14

Энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо хийх гэж буй авьяаслаг хүү Б.Бат-Энэрэлд зориулан Өвөрмонголын ахан дүүс хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна. Төрөлхийн харааны бэрхшээлтэй Б.Бат-Энэрэлд туслахаар элэг нэгт Өвөр Монголын ахан дүүсийн хандивын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагаас эхэлж 8-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжилж нийт 49550.19 юань цугласан байна.

Хандивыг зохион байгуулсан баг 8-ны өдрийн 8 цагт хандив зогсохыг зарласан хэдий ч үргэлжлэн хандивын мөнгө явуулсан хүн олон байв. Иймд 5 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг хүртэл нийт 51555.83 юань цуглаж, Б.Бат-Энэрэлийн эхний ээлжид эмчилгээнд хандахад хангалттай болсон тул хандивын арга хэмжээ дууссаныг зарлалаа. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар бодож үзвэл 18 сая төгрөг орчим болж байна.

Хандивын арга хэмжээг Өвөр Монголын “Миний дуу хоолой”, “Цайлган монгол хүн”, “Содон сайт”, “MGLTube”, “Буриад”, “Хан Монгол”, “Нүүдэлчин Монгол” , “Хорвоо”, “Монгол бичил видио”, “Монгол B ах” зэрэг вичат хамтран зорион байгуулав.
Мөн Шилийнгол аймгийн Авга хошууны “Бэлгүүдэй” халамжийн нийгэмлэгийн гишүүд 1600 юань хандивласан байна.

Б.Бат-Энэрэл энэ сарын 20-нд Батсүх багшийнхаа хандивын тоглолтод оролцоод 22-ны өдөр Хөххотод хүрэлцэн ирж хандивын мөнгийг гардан авна. Мөн бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүссэн хүмүүс “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн хандив өргөж байгаа гэнэ. 

Ц.Шийрэв

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (112.72.9.22) 2017 оны 05 сарын 14

Хөөрхий минь лут дуулдаг, айхтар сонсголтой хүүхэд байна лээ. Уучлаарай хараагүй гэж мэдээгүй байсан юм хөөрхий дөө...

0  |  0
ЗОЧИН(202.179.27.139) 2017 оны 05 сарын 14

ХУРДХАН ШИГ. ХАРАХ МЭЛМИЙТЭЙ. БОЛООД. АРД. ТҮМЭНДЭЭ ААВ ЭЭЖ ЭМЭЭ ӨВӨӨ АХ ЭГЧДЭЭ АЧЛАЛТАЙ. ЭХ ОРОНДОО ИХИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ. ДҮҮ МИНЬ АМЖИЛТ

0  |  0
Top