МЭТТ ДЭЙМОН: Эмэгтэй хүнд эр хүний нэр алдар л чухал гэдгийг би тэгэхэд л ОЙЛГОСОН

2017 оны 05 сарын 15

Тэр амьдралын баяр баясгалангаа ажлаасаа бус хувийн амьдрал, өөрийг нь хүрээлэн байдаг таван хайртай бүсгүйгээсээ авдаг нэгэн билээ. Тэд бүгдээрээ хайртай аав, халамжит ханиараа бахархана. Мэтт Дэмонтой  Famous сэтгүүлийн сурвалжлагч Angela Bradford ярилцсаныг товчлон хүргэе.  


-Та сайхан харагдаж байна шүү. Амьд байгааг чинь харах сайхан байна?

-Аан, саяхан намайг “оршуулсныг” дайруулж хэлж байгааг тань ойлголоо. Хүмүүс ингэж шуугисан нь миний хувьд мэдээж эвгүй л байсан л даа. Жонни Деппийг нас барсан тухай ташаа мэдээлэл саяхан цацагдаж байсныг сонссон ч өөрт тохиолдоно гэж огт бодоогүй юм. Тэгсэн харин намайг Пало Верде ууланд авирч яваад амь үрэгдсэн гэсэн мэдээ интернэтээр цацагдсан байдаг юм.  Бүр хүүр нь орон нутгийн цагдаагийн газар хадгалж байгаа гэсэн байсныг яана. Бурхны авралаар сайн хүмүүс надад амжиж утасдсан шүү. Тэгээд би гэр бүл, эцэг эх рүүгээ залгаж Торонтод кино фестивальд оролцож байна, зүгээр гэдгээ хэлсэн. Хоёр хөгшин надаас түрүүлж муу мэдээг сонссон бол юу болох байсныг тааварлахад бэрх. Ихэнх сайтууд, бүр нэр хүндтэй нь хүртэл мэдээллийг шалгахгүй шууд л тавьдаг юм билээ. Мэдэж авсан. Хожим мэдээллийг жилийн өмнө нас барсан нэрт боксчин Эван Таннерын үхлийн мэдээнээс хуулбарласан болохыг мэдсэн. Ийм юмыг ямар тэнэг нь хөгжилтэй гэж боддог байна аа.

-За таагүй дурсамжийг чинь хөндсөн бол уучлаарай. Та хэдхэн сарын өмнө “Мэдээлэгч” киноны гол дүрд тоглохдоо 17 кг жин нэмсэн. “Хамгийн секси залуу” гэсэн гуншингаа алдахаас айсангүй юу?

-Хэвийн л гэж хариулья даа. Та өмнө нь хамгийн секси залуугаар хоёр ч удаа өргөмжлөгдөж байсан, найз Жорж Клунигийн маань асууж байсныг асуулаа.  Би дээрх гуншинг ганцхан удаа хүртсэнд тэр миний өмнөөс ичдэг гэсэн. “Хүмүүст үргэлж сая долларын үнэтэй харагдаж байх хэрэгтэй” гэж байнга хэлдэг хүн арга ч үгүй биз. Харин би бол дүрдээ л анхаарал тавина уу гэхээс ямар харагдаж байгаа бол гэж санаа зовдоггүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Top