Зөрчлийн тухай хуулиас заавал мэдэж байх заалтууд

2017 оны 05 сарын 15

Батлагдахаасаа өмнө багагүй дуулиан дагуулсан "Зөрчлийн тухай хууль" өнгөрөгч долоо хоногт албан ёсоор батлагдлаа. Уг хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгагджээ. Түүнчлэн дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна. 

Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж. Энэ хууль нь ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжинэ.

Хуульд заасан олон нийтийн заавал мэдэж байх хэрэгтэй заалтуудыг тоймлон хүргэж байна. 

Гудамж талбайд шүлсээ хаявал 10000-аар торгуулна

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 10 нэгж гэдэг нь 10000 төгрөг болно.

Зэвсгийн чанартай зүйл биедээ авч явбал 25000-аар торгоно

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000-аар торгуулна

Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25000 төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000 төгрөгийн торгууль төлөх юм.

Хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна.

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top