Австралид тэсрэх бөмбөгийн дуураймал загвараар хүн айлгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 15

 

Австралийн цагдаагийн газар тэсрэх бөмбөгийг дуурайлгаж нарийн ур хийцтэй хийсэн, бөмбөгөөр өсвөр насны охин руу халдсан хэргийг илрүүлжээ.

Мадлен Пулвер  18 настай бөгөөд Сиднейд амьдардаг аж. Гэмт хэрэгтэн охины хүзүүний ойролцоо дууриамал тэсрэх бөмбөгийг байрлуулсан байжээ. Мосман хорооллын ойролцоох гудамжнаас 10 цагийн үед дууриамал бөмбөгийг илрүүлэн аюулгүй болгосон байна. Хэрэгтэн дууриамал бөмбөгнөөс холгүй  газраас баригдсан бөгөөд “Сүрдүүлж, айлгах л гэж үүнийг хийсэн” гэж мэдүүлжээ. Гэмт хэрэгтэн зүсээ хувиргасан бөгөөд охины танил байх магадлалтай аж.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top