Гурвалжингийн гүүрний орчимд гарсан их хэмжээний галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 15

Баянгол дүүргийн 20р хороо Гурвалжингийн гүүрний урд хөөсөнцөр, сэндвич шатаж байна гэсэн дуудлага 12:02 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 3 ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тархалтыг зогсоосон. Одоогийн байдлаар бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж Нийслэлийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top