31000 у/м авто замын гагнаасны ажил гүйцэтгээд байна

2017 оны 05 сарын 16

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордоноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд байна.

Гагнаасны ажлыг авто замын хөдөлгөөний ачаалал буурах үеэр буюу шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хийж байгаа бөгөөд цаашид Чингисийн өргөн чөлөө 120-н мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замд хийж гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top