ФОТО- “Оновчтой маркетинг” сургалт

2017 оны 05 сарын 16

ЗИНДАА сэтгүүлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Оновчтой маркетинг” ээлжит сургалтаа тавдугаар сарын 12-нд Corporate convention center UB hall-д амжилттай зохион байгуулав. Тус сургалтад Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниуудын 100 гаруй маркетингийн менежер хамрагдлаа.

“Оновчтой маркетинг” сургалт нь доорх сэдвийн хүрээнд явагдсан юм.

• Хямралын үеийн маркетинг 
Илтгэх багш: Б.Нандин-Эрдэнэ /СЭЗДС-ын Маркетингийн тэнхимийн ахлах багш/
• Facebook маркетинг
Илтгэх багш: Ж.Хулан /Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Hulangoo.mn сайтын үүсгэн байгуулагч/
• Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик
Илтгэх багш: Ц.Мөнхбаатар /Монголын Сайтын холбооны дэд ерөнхийлөгч, Үндэсний шилдэг лектор/

Мөн зочноор ТЭСО корпорацийн Бизнес Хөгжил, Судалгаа эрхэлсэн Захирал Ш.Хангал уригдаж “Бид төлөвлөгөөг хэнд зориулж гаргадаг вэ?” сэдвээр лекц уншлаа.

Энэхүү сургалтад хамтран ажилласан Монре даатгал ХХК, Hublot брэнд, Хурц энтертайнмент студи, “Cass town” ХХК-ийн Cass брэнд, Zebra интернэйшнл ХХК-ийн хамт олондоо зохион байгуулагчийн зүгээс талархлаа илэрхийлье.

Ингээд сургалтын фото сурвалжилгыг хүргэж байна.









Д.Тамир

Фото: Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top