“Зөв амьдрал” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа

Завхан аймгийн прокурорын газраас аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улиастай сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Зөв амьдрал” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээнд Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй, Богдын гол, өлзийт, Товцог зэрэг 6 багийн 90 гаруй иргэдийг оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын шинээр батлагдсан хууль тогтоожийг иргэдэд сурталчилж, иргэдийн нийгмийн идэвхи эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд  Улиастай сумын 6 багийн иргэдийн дунд "Нэг минут- нэг мэдээлэл” мэдлэг сорих тэмцээнийг 3 төрлөөр зохион байгуулжээ.  Тодруулж хэлвэл:

1.    Баг тус бүрийн мэндчилгээ

2.    Багийн ахлагч нарын дунд танин мэдэхүйн асуулт хариулт

3.    Багуудын дунд хууль, эрх зүйтэй холбогдолтой асуулт хариулт         .

"Нэг минут-нэг мэдээлэл” мэдлэг сорих тэмцээнд 30 оноогоор Өлзийт багийн иргэд тэргүүлж, дэд байрыг 26 оноогоор Товцог багийн иргэд, 22 оноогоор гутгаар байрыг Жинст багийн иргэд эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна. Тус арга хэмжээнд аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Ц.Эрдэнэтуяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг хариуцсан хяналтын прокурор Б.Төрболд, аймгийн прокурорын туслах ажилтан Б.Чулуунхүү, аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, а/х Ж.Баярмаа, Улиастай сумын Жинст багийн хэсгийн байцаагч д/ч Ч.Пүрэвжаргал, жижүүрийн офицер, д/ч Б.Банзрагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажиллажээ. Тэдний сонирхолтой байдлаар хууль сурталчилсан ажлыг Завхан аймгийн "Шинэ Завхан” телевиз ирж сурвалжлан олон нийтэд хүргэсэн байна.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )