Парисын гудамжийг Тунист зулын гол болсон хүний нэрэмжит болгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

Парис хотын зөвлөл хотынхоо нэгэн гудамжийг Тунист өрнөсөн хувьсгалын шалтгаан болсон Мохаммед Буазизигийн нэрэмжит болгох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. М.Буазизи нь 26 настай боловсротой нэгэн байсан ч зах дээр жимс зарж амь зуудаг нэгэн байжээ. Тунисын цагдаа нар түүнийг зөвшөөрөлгүй худалдаа хийсэн хэмээн худалдаа хийх эрхийг нь хассаны дараа тэрээр хотын даргын байрны өмнөх талбайд өөрийгөө зулын гол болгож, улмаар хувьсгал эхэлсэн юм. Түүний эхлүүлсэн энэ хувьсгал улмаар Египет зэрэг орнуудад “халдварласан” билээ.

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top