Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулна

2017 оны 05 сарын 16

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарыг сургах, хөгжүүлэх, тэдний мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх замаар ажлын ур чадвар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хороо, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хариуцан хэрэгжүүлэх Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд/ТББ/-ийг сонгон шалгаруулна.

Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь 3 доошгүй мэргэжлийн экспертээс бүрдсэн багтай байна. Багийн гишүүдэд тавигдах шаардлага:

1.1   Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөх - 1

1.2   Хууль зүйн үндсэн мэдлэг, зөвлөх - 1 

1.3   Судалгаа хийх, судалгааны арга зүй, зөвлөх - 1

Гэрээт ажлын хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 

  1. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  2. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд гарсан шинэлэг ололт, мэдээ мэдээлэл, тэргүүн туршлагуудыг харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх. 
  3. Холбогдох нутгийн захиргааны байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах
  4. Сургалтын гарын авлага, сургалтын материал болон холбогдох материал, слайд, дасгал, жишээ, арга зүйн зөвлөмж, ажил хэргийн лавлагаа материалыг вэб сайт болон бусад хэлбэрээр тасралтгүй хүргэх.
  5. Нийслэлийн хороодын ажилтан хэсгийн ахлагч нарт иргэдийн амьдрах орчин, шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг чиглэлээр ажлын аргабарил эзэмшүүлэх.
  6. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний арга аргачлал боловсруулах 
  7. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаатай нь ажлын байранд нь очиж танилцах замаар хөндлөнгийн үнэлгээ өгөх

Сонирхож буй байгууллага,  хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дор дурдсан материалуудыг дугтуйд хийж битүүмжлэн дараах хаягаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ.

Үүнд:

  • Байгууллагын товч танилцуулга
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт
  • Багт ажиллах гишүүдийн анкет, холбоо барих утас
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө
  • Үйлчилгээний үзүүлэх үнийн санал

Мэдээлэл авах утас: +976 11 322172 (Баттулгатай ярих)

И-мэйл: tulgats@gmail.com

Хаяг: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс. Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top