Таван толгой ХК топ 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2017 оны 05 сарын 16

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг бөгөөд Таван толгой ХК энэхүү шалгаруулалтанд оролцож  7 дахь жилдээ топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ.

Шалгаруулалтыг МҮХАТ, Сангийн яам,Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Оюуны Өмч,Улсын бүртгэлийн Ерөнхий Газар,Үндэсний Статистикийн Газар зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийн гишүүдийн санал дүгнэлт, албан ёсны мэдээ тайланд үндэслэн тухайн жилд олсон ашиг, хөрөнгийн хэмжээ,татвар төлсөн байдал, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо гэсэн 5 үндсэн шалгуураар эрэмбэлэн зохион байгуулжээ.

Таван толгой ХК топ 100 аж ахуйн нэгжийн шалгуурыг хэрхэн хангасан байдлыг танилцуулахад:

1. Ашгийн хэмжээгээр 7-р байр

2. Борлуулалтын орлогоор 28-р байр

3.Татвар төлөлтөөр 25-р байр

4. Хөрөнгийн хэмжээгээр 31-р байр

5. Ажилчдын тоогоор 75-р байранд шалгарч нийлбэр дүнгээр 20-р байр эзлэн өмнөх жилийн амжилтаа ахиулсан байна.  

Монгол улсын уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбарт шилдэг гэдгээ дахин баталж "Таван толгой ХК" шилдэг 100 аж ахуйн нэгжийн 20-р байранд жагслаа. Энэ бол уурхайчид бидний улс орныхоо төлөө хөдөлмөрлөж буй хөдөлмөрийн үр шим ,ололт амжилтыг үнэлж дүгнэн, цаашдын ажилд маань урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал гэж манай хамт олон хүндэтгэн хүлээн авч байна. Цаашид амжилтаа ахиулахын төлөө улам их хичээж ажиллах болно гэж тус компанийн хамт олны төлөөлөл хэлж байлаа.  

Монгол Улсын Татварын Ерөнхий Газар 2016 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулан шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.Татварын талаарх хууль тогтоомжыг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, улс,орон нутгийн төсвйн орлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагууд хувь хүмүүсийн хөдөлмөрий үнэлэн урамшуулж "Шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж Монголын Татварын албаны дээд шагнал болох цом, батламжыг олгожээ.

Төсөв санхүүгйн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед татварын орлогыг бүрдүүлж, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдэд талархсанаа илэрхийлэх урам зориг өгөхөд энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж буй юм.

Улсын Төсвийн Орлого Хяналтын Газрын шилдэг татвар төлөгчид:

1.Оюутолгой ХХК

2.Эрдэнэт үйлдвэр ХХК

3.Монголын алт МАК ХХК

4.Цайрт минерал ХХК

5.Мобиком корпораци

6. Таван толгой ХК

7.Тийсс Монгол ХХК

8. Юнител

9.Дулааны 4-р цахилгаан станц

10.Говь ХХК


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top