О.Баасанхүү: Аймхай хүн хариуцлагаас зугтаадаг, намаа шинэчлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал  хийлээ. Тэрбээр: "МАХН-аас нэр дэвшихээр болсон  С.Ганбаатарын асуудлаар байр сууриа илэрхийлснээс үүдэн намайг намаасаа гарах гэж байгаа  мэдээлэл гарч эхэллээ.  Хэрвээ та бүхэн тэр бичлэгийг эргүүлээд харвал би МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гаргахад битгий хүргээсэй, ийм байдалд хүргэж байна шүү гэдэг талаар  ярьсан.Би намаасаа гарах болон гарахгүйгээс үл хамааран нэр дэвших эрх МАХН-д  хэвээр хадгалагдаж байгаа гэдгийг хуульч хүнийхээ хувьд хэлье. МАХН-аас сонгогдсон гишүүнийхээ хувьд намаа зөв шударга,үнэний талд байгаасай гэдэг зарчмыг баримталдаг.  Би хувьдаа Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэх саналтай байсан.

Гэвч сонгуульд нэр дэвшиж байгаа хүн намдаа 10 тэрбумыг бэлнээр өг гэдэг асуудлыг Н.Энхбаяр дарга гаргаж ирсэн. Дээд хэмжээ нь 10 тэрбум, доод хэмжээ нь хэд ч байж болно" гэсэн.  С.Ганбаатартай би утсаар ярьсан. “Чи дэвших гээд байгаа юм уу, тэр мөнгийг нь чи хаанаас олж өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь “Үгүй” гэж хэлсэн. Гэтэл  Бага чуулган дээр гэнэт орж ирсэн.  Энэ нь МАХН-ыг зөв, шударга, зарчимч явуулъя гэдэг миний зарчимтай зөрчилдсөн учраас би дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын  сонгуулийн тухай хуулинд өөр намын хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж заасан байдаг. Тэр өнөөдрийг хүртэл аль нэг намаасаа гарсан тухай батламжийг Бага чуулган дээр ч гаргаж ирээгүй. Гарсан ч юм уу орсон ч юм уу хэн ч мэдэхгүй. Өөр намын гишүүн хэвээр байгаа. Намаасаа гарснаа баталгаажуулсан байх ёстой.  Миний мэдэх хамгийн сүүлийн мэдээллээр ХҮН-аас гараад Тусгаар тогтнол Эв нэгдлийн намаас хүртэл нэр дэвшиж байсан. Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна. Өчигдөр Бага чуулган дээр МАХН сонгуульд орохгүй байя гэдэг санал хүртэл яригдсан. Би үүнийг хатуу эсэргүүцсэн. Ингээд дахин санал хураасны эцэст сонгуульд оролцох болсон.  Мөнгөгүй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол бид С.Нарангэрэл гуайг, Ц.Эрдэнэчулуун гуайг ирүүлэх ёстой. Хэрэв мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол мөнгийг нь ил тод гаргах ёстой.

Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдах юм бол бид намын удирдлагууддаа хариуцлага тооцно. Манай намын олон гишүүд "Намаа шинэчилье" гэдэг дээр санал нэгдсэн. Аймхай хүн хариуцлагаас зугтаадаг.  Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хариуцлагагүй оролцож ялагдах юм бол энэ нь сүүлийн ялагдал байх болно. Бид хариуцлага ярьж цааш явах болно" гэв.

Түүнчлэн МАХН 2020 онд УИХ-д 20-иос дээш суудал авах  зорилготой байгаа  гэдгийг энэ үеэр онцлон хэлсэн юм.

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о.баас......(202.179.25.194) 2017 оны 05 сарын 18

Баасанхүү гишүүнээ? Ийм залуугаараа хоцрогдож эхэлбэл хэцүү еэ? Юм бүхнийг мэдэмхийрч ярьж байгаа харагдах юм. Арга ч үгүй байж болох юм. тойроод сууж байгаа этгээдүүд чинь бор халзан хонинууд юм болохоор яриад байгаа ч байж болох юм. Энхбаярыг өмгөөлж байна гэж телевизүүдээр харагдаж эхэлсэнээр бусдад танигдаж МАХН-ын квотоор хуралд орж суусан бас энэ намын нэрээр одоо хуралд сууж байгаа гэдгээ сайн сана.

0  |  0
Mongol(150.129.143.84) 2017 оны 05 сарын 18

Zuv demjine

0  |  0
zochin(103.26.194.52) 2017 оны 05 сарын 18

BAASANHKUU MASH ZEB HKUULIIN DAGUU TIIM BAIHK ESTOI GANBAATAR NAM DAMJIJ HKERUULEES EER HKIISEN ZYIL CHADAHK ZYIL BAIKHGYI SEX hkuuli zerchsen shuu....

0  |  0
ЗОЧИН(103.10.23.75) 2017 оны 05 сарын 18

Ганбаатар хамгийн зөвь хүн Энхболд ,Баттулга нар бол өмч жавчагч хулгайч нар

0  |  0
БАТ(66.181.170.226) 2017 оны 05 сарын 18

ГАНБААТАРЫГ НИЙТ ХҮМҮҮС ДЭМЖИНЭ. ХАРИН ЭРДЭНЭЧУЛУУН, НАРАНГЭРЭЛ ГУАЙГ БОЛ БАРАГ Л ТАНИХГҮЙ, СУРАГГҮЙ ДЭЭ. ГАНБААТАРАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ТӨР, ТҮМЭН ОЛНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ. МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ АРД ТҮМНИЙХЭЭ МЭДЭЛД /ОЮУТОЛГОЙ/ БҮРЭН БОДИТОЙ УТГААР НЬ ЭЗЭМШҮҮЛЭЭРЭЙ.

0  |  0
БУЯН(66.181.170.226) 2017 оны 05 сарын 18

ГАНБААТАРЫГ ДЭМЖИНЭ. ЯАГААД ГЭВЭЛ ХИЙСЭН ЮМТАЙ, ХЭЛЭХ ҮГТЭЙ, ТӨР ТҮМЭН ОЛНЫХОО ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЖ ЧАДДАГ, БАС ТЭМЦЭГЧ ХҮН. ДЭЭР НЬ УЛС ТӨРИЙН АРВИН ТУРШЛАГАТАЙ, ЗӨВ ХҮН УЧРААС ОЛОН ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ АВЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ. ТАНД АМЖИЛТ ХҮСЪЕ.

0  |  0
иргэн(122.201.24.98) 2017 оны 05 сарын 17

С Ганбаатар ОТолгойг хуц гэж чадахгүй хоосон сүржигнүүр. Бороо гоулд иргэдийн хурц ширүүн тэмцлийн үр дүнд монгол улсад 340.0 сая ам доллар төлөх болсон үед энэ худал сүржигнэж тэр тэмцэлд сүрхий оролцож байгаа хүн болоод ”ШВЕЦАРЬ” яаралтай ажлаар явлаа гээд алга болсон.Иргэдийн тэмцлийг саармагжуулаад ”ШВЕЦАРТ” залраад 340.0 сая долларыг монголд өгүүлэхийг болиулсан хүмүүсийн нэг нь энэ өөртөө ”босоо” цөл өргөмжилсөн ”НУС” Ганбаа юмшүү. Энэ бол ”НУС” Ганбаа.Сүржгэнэхээс цаашгүй ”НУС” ”НУС” ”НУС” ”НУС” .Хоосон сүржигнэж. хурц тэмцэгчийн дүр эсгэгч ”НУС ГАНБАА” элбэгдоржийн өрөөсөн дугуй

0  |  0
saruul(202.9.43.94) 2017 оны 05 сарын 17

ene zaluu estoi vnen ym yaridag daanch manangiin daramt ajilii n xiilgexgvi bga ard tvmen xaraad l baij bna shte ulaan tsaimdaa tulsan man nam

0  |  0
зочин(59.153.115.253) 2017 оны 05 сарын 17

Яа ч бодсон Ганбаатар дээр бусад нь сонин биш Би ганбаатарыг дэмжинэ Нарангэрэл овгонийг хумуус мэдэхгуй шуудээ Эрдэнэчулуун буур ч хэрэггуй

0  |  0
......(202.9.40.186) 2017 оны 05 сарын 17

Заа болиоч дээ чи тэгээд нам тараагч хутгуур болохымуу? ДДандаа чамд таалагдах юм гэж хаа байсын өгөө аваатай байж сураачээ

0  |  0
demjinee(182.160.3.170) 2017 оны 05 сарын 17

shudraga zuiliin tuluu duugarch baidag ni demjinee demjine

0  |  0
зочин (103.229.121.60) 2017 оны 05 сарын 17

Одоо цагт айхгүй шудрага тэмцэж чадах хүн хэрэгтэй тэрнээс тэмцэж чадахгүй цагаан гартан хол явахгүй

0  |  0
f(66.181.176.52) 2017 оны 05 сарын 17

Songuuliin har mashind aldaa zasdag tohooromj nemj suulga ooroor helbel zuragtiig untraahaa martchihval avtomataar untraadag

0  |  0
Монгол(199.49.15.127) 2017 оны 05 сарын 17

Тэр яриад байгаа Эрдэнэчулуун гэдэг нь Ганбаад бараадах уу. Ганбаа ялагдвал тэр Эрдэнэчулуун гэдэг нь бараа ч үгүй, бай ч үгүй байх байлгүй дээ. Ядаж Оюутолгойг хуц гэдэг Ганбаа нь дээр байхаа

0  |  0
мнгл(202.9.41.136) 2017 оны 05 сарын 17

элбэгбаярт төмсөгдүүлжэ хөөрхи сайн хүн бсан юмсан

0  |  0
Gana(122.201.31.198) 2017 оны 05 сарын 17

Ganbaatariin esreg baigaag chini demjij baigaa ch ochij ochij shar semjilsen uvgun Erdenechuluuniig demjeed baihdaa yadag baina aa? Ter tanai namd yalalt avchirah uu? Zavaardag, zavaarch bsn ems huuhnuud ni l medeh bh?

0  |  0
Top