Өмнөд Солонгост өдөрт 40 хүн амиа хорлодог

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Өмнөд Солонгос дахь иргэдийн амиа хорлолт сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн байна. Засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн судалгаанд  тус улсын иргэдийн амиа хорлолтын байдал сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгдсэн ажээ. Амиа хорлолтын судалгаагаар Өмнөд Солонгост өдөр бүр дундчаар 40 хүн амиа егүүтгэдэг аж. Дэлхийн улсуудаас амиа хорлолтоороо Өмнөд Солонгос нилээд дээгүүр байрыг эзэлдэг байна. Судлаачдын мэдээлснээр амиа хорлогчдын дийлэнх нь залуу насныхан, мөн тэдгээрийн зарим нь интернет дээрх амиа хорлосон хүмүүсийн дүрс,  зургийг дууриасан гэх судалгаа гарсан байна.

Өмнөд солонгосын парламентаас амиа хорлогчидтой холбоотой шинэ хуулийг гаргасан байна. Хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэхэд засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан, ажиллаж байгаа аж.

Солонгосын алдартай одууд хүртэл амиа хорлох тохиолдол сүүлийн үед ихэсчээ. Тухайлбал, залуу дуучин жүжигчин Парк Ёнха амиа хорлож хүмүүсийг маш том шоконд оруулсан байдаг.

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
****(103.10.23.75) 2017 оны 05 сарын 17

Худлаа бүү хуц Монголд өдөрт аваар ослоор хэчнээн хүн амь насаа алдаж байна бодоод үз

0  |  0
???(122.201.20.190) 2017 оны 05 сарын 17

Ямар хууль туслах юм. Тэртэй тэргүй үхэх сонирхолтой нөхдүүд байхад чинь

0  |  0
Top