“Алроса” уурхай таван тэрбум долларын очир алмаас олборложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Дэлхийн хамгийн том алмаас эрдэнэ олборлогчдын нэг болох ОХУ-ын “Алроса” уурхай өнгөрсөн онд таван тэрбум ам.долларын хэрэглээний болон гоёлын алмааз олборложээ. Компанийн албан ёсны сайтад энэ талаар мэдээлсэн байна. Хөгжингүй орнуудыг нэрвээд байгаа эдийн засгийн хямрал алмаазны борлуулалтад нөлөөлсөнгүй. Удирдлагууд нь тус онд 4,7 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн олборлоно гэж төсөөлж байсан ч ийнхүү давж биелсэн байна. Тус уурхайн хувьцааны 51 хувийг ОХУ, 32 хувийг уурхай байрладаг Якут улс, үлдсэн хувийг хөрөнгө оруулагчид  эзэмшдэг юм.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top