Кино үзэнгээ англи хэл сурах 5 вэб сайт

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно.
Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой.

1. http://film-english.com/ сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана
Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай.

2. http://www.filmeducation.org/ сайт дээр хэдэн зуун кино бий
Хэдэн зуун Англи хэл дээрх киноноос сонгож суралцах боломжтой. Кинонуудын бүрэн жагсаалтыг http://www.filmeducation.org/res…/film_library/getfilms.php… эндээс хараарай.

3. Киноны тухай хөгжилтэй нийтлэлүүдийг http://learnenglishteens.britishcouncil.org/m…/entertainment дээрээс уншаарай
Энэ сайт дээр Британий Зөвлөлөөс гаргасан кинонуудын тухай хөгжилтэй нийтлэлүүд, шүүмжүүд байдаг. Киног нь үзсэний дараа уншвал тун сайн хичээл болно.

4. Хэрвээ Орос хэлтэй бол http://ororo.tv/en хамгийн тохиромжтой
Орос хэлтэй хүмүүст зориулсан маш олон тооны кинонууд, хадмал орчуулгатай. Онлайн орчуулах боломж ч байгаа.

5. Киноны хэсгүүдээс үзэж дүрмийн мэдлэгээ сайжруулъя гэвэл http://moviesegmentstoassessgrammargoals.blogspot.sk/
Тун сонирхолтой сайт: киноны хэсгүүдийг үзэнгээ Англи хэлний дүрмээ суралцаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top