Улаанбаатар хот жуулчид амрах зардлаараа ДУБАЙ хотоос ч үнэтэй гэж нэрлэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Дэлхийн хотуудаас жуулчлахад хамгийн хямд төсөв шаардлагатай байдаг нь Тайландын Бангкок ажээ.

Тус хотод очсон жуулчин нэг өдөртөө л гэхэд 112 ам.доллар хэрэгцээндээ зарцуулдаг байна. Харин хамгийн үнэтэй хотоор Парис тодорсон бөгөөд аялагчдын нэг өдрийн зардал 429 ам.доллар байдаг тооцоо гарчээ.

Хямд зардал шаардагдах хотын хоёдугаарт Бээжин хот орсон ба 120 ам.доллар зарцуулдаг байна. Үүний араас Шарм Эш Шейх, Куала Лумпур тус тус оржээ. Мөн Унгарын Будапеш, Дубай хотуудаар аялахад нэг өдрийн зардал 154 ам.доллар ажээ. 

Дэлхий дээрх шилдэг 50 хотуудыг жагсаан, буудлын нэг өдрийн үнэ, таксины ханш, хоол хүнсний мөнгийг харгалзан шалгаруулсан байна. Улаанбаатар хотын хувьд эдгээр 50 хотод багтаагүй бөгөөд амрахад зарцуулах нэг өдрийн зардлаараа Дубай, Бээжин, Будапешт хотуудаас ч үнэтэй гэдэг нь үүгээр батлагджээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.55.191.102) 2017 оны 05 сарын 18

Хамгийн үнэтэй нь онгоцны зардал дээр нь цөөхөн хэдхэн агаарын тээвэрлэгч л Монгол руу нисдэг болохоор хамгийн хэцүү аялалд ордог

0  |  0
Top