“Олон улсын музейн өдөр” маргааш тохионо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI-р Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш жил бүрийн дээрх өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. 

Харин Монгол улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн 5 дугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14дэх жилтэйгээ золгож байна. Энэ жил  “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй таниулах аж. 

            Уг үйл ажиллагааг ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулах юм.

Арга хэмжээ: 2017 оны 5 дугаар сар 18-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний музейн гадаа талбайд зохиогдоно.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top