Ерөнхий зориулалтын агаарын тээврийн өдөрлөгт урьж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92, Иргэний нисэхийн Ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “Ерөнхий зориулалтын агаарын тээвэр-2017” өдөрлөг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүрэгт байрлах “Sky friends” аэродромд болно. 
Зам, тээврийн хөгжлийн яамны үүднээс 5 дугаар сарын 21-ний өглөө 10:00 цагт автобус үнэгүй явна. Өдөрлөг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Лавлах утас: 99021188, 99192283

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top