Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав. Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эцгийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй.
Тухайлбал, нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм нэр зүүх болсон түүхийг эргэн сөхвөл, Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны компаниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Харин С.Ганбаатар дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлж, нутагшуулсан. Тэдний адил тал үүгээр ч дуусахгүй. Хоёулаа Баянхонгор аймгийнх бөгөөд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан ч мөн л хоёулаа тойрогтоо “өвдөг шороодсон” удаатай. Үүгээр ч зогсохгүй намын угшлаа сольсноороо хүртэл ижилхэн. Улс төрийн хүрээнд угшлаа солих нь тийм ч бахархах үйлдэл биш баймаар. Гэтэл Х.Баттулга Эх орон намаас гарч АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас “нүүр бууруулж” МАХН-д шургасан. Энэ мэтээр тэдний нийгэмд бүрдүүлсэн дүр төрх, имиж, байр суурь нь улстөрч гэдэг талаас илүүтэй спорт, бизнес, иргэний хөдөлгөөнтэй холбоотой. Товчхондоо, нэг нь “Фэнг шү”-гээр, нөгөө нь бизнесээр олонд танил болсон. Энэ мэт адил хийгээд ялгаатай тал тэднийг нэг зоосны хоёр тал гэдгийг илтгэж буй.
Харин боловсролын хувьд бага зэрэг зөрүүтэй байж магад. Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь гадаад дотоодын гурван ч их сургуульд “сурч байсан” гэж намтартаа бичсэн байдаг. Гэхдээ үүнээсээ болж хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй.
Юутай ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН бөх хүн нэр дэвшүүллээ гэж баалж байсан бол АН-ынхан энэ удаа бөх хүн нэр дэвшүүлчихэв.Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа болон шадар дотныхоо хэн нэгийг биш нэгэн цагт УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж явсан С.Ганбаатарыг өөрийнхөө оронд шатрын хөлөг дээр түлхлээ.Уг нь МАХН-ынхан Н.Энхбаяраас өөр сонголт байхгүй гэдгээ мэдэгдсэн.Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас ганцхан өдрийн өмнө хуралдаж, С.Ганбаатарыг гаргаж ирэв.“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон хэрэг.Тиймээс ч түүнийг МАХН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэх болов.МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү аль хэдийнэ дургүйцлээ илэрхийлж, өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй гэж мэдэгдээд амжсан.Өөр намаас ирсэн хэмээн дургүйцэх болсон нь учиртай.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Ганбаатар дөнгөж хоёрхон хоногийн өмнө МАХН-д албан ёсоор элссэн аж.Тэгэхээр дургүйцэх нь аргагүй. Түүнчлэн хэрэв ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ам гарлаа”. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг үг бий. Гараанаас хөдөлж эхлээгүй байж би, чи гээд хагаралдаж буй намын “сойсон” хүн хаа хүртэл давхих бол. Сунгааны дундаас цуцаж, эргээд ХҮН руугаа явчихвий дээ.
Ямартай ч, өнгөрсөн оны сонгуулиар өвдөг шороодсон тэд шороогоо ч гөвж амжаагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойж орхив.Төрийн тэргүүнд тавих шаардлага, босго, шалгуур өндөр.Хэн дуртай нь хүч үзээд байдаггүй.Сумын наадамд түрүүлж чадаагүй бөх улсын наадамд барилдах гэж байгаатай л адил.
С.Юмсүрэн
"Монголын Үнэн" сонин
Сэтгэгдэл ( 24 )
Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй. 21-р зуунд боловсролгүй хүн төрийг удирдана гэдэг байж болошгүй зүйл. Өөрсдөө ичээд нэрээ татаасай билээ
iimerhvv bolowsrol dutmag hudalch hvmvvseer yaj tor udirduulah yum be ard irged min !!!!!
ene erunhiilugchiin songuulid chin odoo hen durtai ni ursulduj boldog boltsiinmuu 21 ond bi dewshnee haha gehdee ah ni mujaan shdee haha
50 гаран насны хумуус байж одоо хуртэл улс терийн узэл бодол нь телевшеегуй байгаа нь харамсалтай. Хаана ашигтай байна, тийшээ ордог.
ene 2 odoo UIHiin songuulid suudal awch chadaagui onigootoi yalagdchaad yaj erunhiilugchiin songuulid ursulduj chadaj bnaa
МАН ялбал Хятад ялна АН ялбал Монгол ялна. Эхлээгүй байхад Чингисийн талбайд Улаан дэнлүүний бүжиг хийж эхлэлээ ш дээ
Ganbaatard amzilt
GARNAA LALARAA GANBAATAR GARNA ATSAA HULSNII BICHEECHEE
Монголчууд МАНАН гын эсрэг тэмцэх хэрэгтэй.Үүнийг Ганбаатар хийж чадна харин Энхбаярыг тэгсгээд жийгээрэй
Миеэгийн хүү боловсролтойд орох уу, Москвад сурч байгаад хөөгдсөн хүн шүү дээ
DOLIR ENKHBOLDOOS L LAV HOL DAVHINDAA
Уяа нь буруудсан морьд ч засал авч сайн давхитлаа ч нилээд цаг хугацаа орно доо?кккЛав л энэ удаа биш?