7500 хүн алсан алан хядагч Интерполийн хараанаас мултрах шахжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Сербийн армийн командлагч асан Ратко Младич өөрт нь тулгасан 11 ялыг эсэргүүцсэн билээ. 1995 онд Серебренице тосгоны албани иргэдийг хоморголон устгаж, НҮБ-ын энхийг сахиулагчдын хамгаалж явсан цуваа руу цэргээ илгээн дээрэмдэж байсан энэ эр баригдах үедээ Сербийн Войводина мужийн Лазарево тосгонд Милорад Комадич нэрээр амьдарч байгаад баригдсан юм. Баригдах үедээ бие нь туйлын хүнд байсан бөгөөд хэвтрийн дэглэмд хүнд өвчинд шаналан хэвтэж байсан гэнэ.

Сербийн Ерөнхийлөгч асан Радован Каражичийн баруун гар байсан тэрбээр Интерполын хараанаас мултрах овжин арга бодож олсон ч хэдхэн “жил” гай болжээ. Түүний төрөл садангийн хүмүүс өнгөрсөн жилээс эхлэн Гаага дахь олон улсын шүүхэд хандан “Р.Младичийг эрэн сурвалжлахаа болих”-ыг хүссэн өргөдлүүдийг илгээх болсон.

Сураггүй алга болоод 15 жил болсон гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлахаа больдог хуулийн заалт байдгийг тэд олж харсан нь энэ байж. Гэвч энэ заалт нь хэрэг үйлдэх үедээ 60-аас дээш настай байх ёстой гэсэн нэмэлт тайлбартай байсныг тэд мэдээгүй байсан аж. Өөрөөр хэлбэл, Р.Младич жаахан хөгшин байсан бол Олон улсын шүүх эрэн сурвалжлахаа зогсоох байжээ. Хэдийгээр Боснийн сербүүдийг устгаж байсан ч Р.Младичийг үндэсний баатар хэмээн тахин шүтдэг хэт үндсэрхэг үзэлтнүүд Сербид одоо ч гэсэн олон байдаг гэнэ. Младич “Би зөвхөн өөрийн орны ард иргэд, улс орноо хамгаалсан. Надад буруу байхгүй” гэж мэдэгдэж байжээ.  Боснийн дайны үеэр Серебренька тосгонд 7.500 гаруй лалын шашинтнуудыг хүйс тэмтэрсэн хэрэг нь дэлхийн II дайнаас хойшхи хамгийн харгис аллагад тооцогдож байгаа юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.37.229) 2017 оны 05 сарын 19

муслин тахлаас үндэстнээ хамгаалсан баатар эр байна. бурхан ивээг.

0  |  0
tarhi (202.179.26.177) 2017 оны 05 сарын 19

serbuudee hamgaalsan eh oronch

0  |  0
Laliinhan jinhene au(27.123.214.120) 2017 оны 05 сарын 18

Laliinhanig alaagui bol uursduu aluulah bsn ene hun eh ornoo ard tumnee hamgaalsan nowshin americuud ig delhiigees archaasai

0  |  0
Шуух(103.26.193.17) 2017 оны 05 сарын 18

Балканы бухэл бутэн улсыг 5-6улс болгон буталж хооронд нь алалцуулсан еврей нарыг шуухгуй юм уу?

0  |  0
мгл(150.129.142.113) 2017 оны 05 сарын 18

Ратко Младич түрүүлж цохилт өгсөн учраас алуурчин болсон доо Босний серб мусульманууд араб болон албаний мусульмантай хамт юу ч хийж мэдэхээр байсан

0  |  0
KOMANDIR(202.9.42.98) 2017 оны 05 сарын 18

OMHII AMERIKUUD HICHNEEN HUNIIG DAINII ZOLIOS BOLGOO BIZDEE SERBUUD EH ORNOO HAMGAALJ BAISAN MUSULMANUUD BOSLOGO GARGAAD DAIN BOLJ BAISAN SHUUDEE

0  |  0
po(59.153.113.250) 2017 оны 05 сарын 18

300000arab alsan bush zugeer jargaal hewteejiin shde

0  |  0
зочин(122.201.31.11) 2017 оны 05 сарын 18

50000 хүн алсан обама ял завшсан уу.

0  |  0
Top